Шууд Chart

Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр маргааш тохионо

2024-03-23 10:12:23

Дэлхий нийтээр жил бүрийн гуравдугаар сарын 24-нийг сүрьеэ өвчинтэй тэмцэх өдөр болгон тодорхой уриан дор тэмдэглэдэг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2024 онд “Тийм ээ-Бид сүрьеэг устгаж чадна” хэмээн дэлхий нийтээр сүрьеэ өвчнийг устгах амлалтаа биелүүлэхийг анхааруулж биднээс ихийг хийж бүтээх эрч хүч, шинэ санаа, санаачлагатай ажиллахыг шаардаж байгаа билээ.

Монгол Улсад сүүлийн жилүүдэд тохиогоогүй зудтай хүнд өвлийг даван туулж байгаа ч эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасалдуулахгүй, чанартай үзүүлэхэд бүхий л талаар хүчин чармайлт гаргаж байна.

Сүрьеэгүй, эрүүл, аюулгүй дэлхий болохын төлөө хамтдаа хичээцгээе.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр маргааш тохионо   
Үзсэн: 299 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй