Шууд Chart

Улаан хоолой, ходоодны дурангийн шинжилгээ хийлгэхээс өмнө анхаарах зүйлс

2024-03-28 11:44:20

Иргэн та улаан хоолой, ходоодны дурангийн шинжилгээ хийлгэхээс өмнө дараах зүйлийг анхаараарай. 

Шинжилгээ хийлгэхийн өмнөх өдөр цагаан идээ идэхгүй байх, шинжилгээ хийлгэхийн өмнөх орой 19:00 цагаас хойш юм идэхгүй хоолоо сойж, тамхи татаагүй, бохь зажлаагүй, эм уугаагүй байх шаардлагатай.

Шинжилгээний хариунд шууд ба шууд бусаар нөлөөлөх хүчин зүйлүүд:

Идсэн хоол, хүнс, уусан шингэн зүйл, эм бэлдмэлүүд нь ходоодны салстад бүрхүүл үүсгэн шинжилгээг бүрэн хийхэд саад учруулдаг. /Зайлшгүй уух даралтын болон зүрхний эм зэргийг өглөө эрт балга усаар даруулаарай/

Бохь зажилснаас ходоодонд хий хуримтлагддаг.

Шинжилгээний дараа:

-Шинжилгээ дууссан даруйдаа бүлээн усаар амаа зайлж, 30 минутаас нэг цагийн дараа хоол идэж болно.

-Тайвшруулах эмчилгээ хийгдсэн тохиолдолд жолооны ард суухыг хориглоно.

-Хоолой бага зэрэг хөндүүрлэх, гэдэс дүүрэх, хэхрүүлэх шинж тэмдэг илэрч болзошгүй. Энэ нь түр зуур тохиолдох зовуурь учраас эмийн эмчилгээ шаардлагагүй гэж НЭМҮТ-өөс мэдээллээ. 


Улаан хоолой, ходоодны дурангийн шинжилгээ хийлгэхээс өмнө анхаарах зүйлс  
Үзсэн: 34699 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-04-01 09:02
Одоо наад шалаанкаа больчихлоо яаасийн бэ. 1..ходоод их өвддөг болсон гэсэн улсууд цөөнгүй хэлхээ болсон. Өөр оронд юм залгиулж хардаг гэсэн шүү..манай эмч нар арай шүү..муу усны хоолойг янзалж байгаа аятай байдаг шүү...
Baigalmaa [127.0.0.xxx] 2024-03-31 14:15
Durangiin guursaa yaaj tseverlexeg ariutgaj bnaa itgel gui haragdsan
иргэн [127.0.0.xxx] 2024-03-31 08:13
MNB тв Дурангийн оношлогооний тал дээр, мөн шүдний эмнэлэг ийн талаар тусгайлан нэвтрүүлэг хийгээрэй. Яагаад вэ гэвэл Дурангийн багажаа Ходоод,улаан хоолой, бүдүүн гэдэс хардаг эмнэлэгүүд бүрэн ариутгал хийж бгаа эсэх, мөн шүдний эмнэлэгүүд хүмүүсээс хүмүүсийн хооронд эрсдэл тараах эрсдэл өндөр бна. Мөн Дурангийн эмч нар дурандуулаад гарсан хүнд ямар онош, яаж илэрсэн талаар тодорхой мэдээлэл зөвлөгөө өгдөг бх Зөвхөн эмчидээ үзүүл гэхээс өөр онцын зүйл хэлдэггүй, эмчидээ үзүүлэхэд зарим эмч ч онц үг хэлж дуугардаггүй байдлаар ОНОШЛОГОО үр дүнтэй явагддаггүй. Дурандуулаад гаргасан зургийг дурандуулсан эмч, эмчлэгч эмч 2 уул сайн уншиж чаддаг эмчийн мэдлэг чадвар өндөр бх ёстой цаг өнөөдөрийн чухал үйл явц мөн. Багш хүн оюутан, сурагчидаддаа хичээл тайлбарлаж өгч бгаатай адил ЭМЧ,ДУРАНГИЙН ЭМЧ нар дурангийн шинжилгээ, цус, шээсний шинжилгээ бусад шинжилгээг тайлбарлаж өгдөг мэдлэг чадвартай байх ёстой. Зарим эмч нар шинжилгээний харчихаад л гайгүй бна гээд л хэдэн эм бичээд гаргадаг
irgen [127.0.0.xxx] 2024-03-31 07:52
Дурангийн багажаа яаж ариутгадаг тал дээр маш анхаарал хандуулах ёстой. Дуранд орохоос өмнө тодорхой тайлбар хийх нь зөв бхаа. Гуурсаа ходоод, улаан хоолой руу явуулж байх үeдээ маш болгоомжтой тодорхой хэмжээнд заасны дагуу явуулж үзлэгээ хиймээр юм. Зарим эмч маш хурдан явуулж, гаргадаг. Eр нь бол шүдний эмч, дурангийн эмч нар АРИУТГАЛ, тал дэрээ анхаарах цаг болсон. Халдвар тараах эрсдэл бий болгох....
Зочин [127.0.0.xxx] 2024-03-30 12:24
Шинжилгээ өгснөөс хойш ам гашуу оргиж ходоод өвддөг болсон
Зочин [127.0.0.xxx] 2024-03-30 20:56
Gemteesen bn
Сараа [127.0.0.xxx] 2024-03-30 09:44
Дурангийн багажийг яаж ариутгадаг вэ? Нэг удаагийнх уу? Халдвар дамжих өндөр эрсдэл байх уу?
Зочин [127.0.0.xxx] 2024-03-30 20:57
Mongold ondor ersdeltei.
Зочин [127.0.0.xxx] 2024-03-29 17:44
Medee alduulj hiihed une he'd be
Зочин [127.0.0.xxx] 2024-03-30 20:57
Nemj dood tal n 90k tolno
Зочин [127.0.0.xxx] 2024-03-29 12:40
hedeer durandhae
Зочин [127.0.0.xxx] 2024-03-30 20:58
100-350
Зочин [127.0.0.xxx] 2024-03-29 12:39
sain bnu
Зочин [127.0.0.xxx] 2024-03-29 10:50
Durangiin bagaj yaj ariutgagddag we
Зочин [127.0.0.xxx] 2024-03-30 09:09
Дурангийн багажийг яаж ариутгаж хэрэглэдэг вэ эсвэл нэг удаагийн багаж хэрэглэдэг үү хелоко нян бактери халдварлагдах эрсдэлийн талаар
Зочин [127.0.0.xxx] 2024-03-30 20:58
Manaid standard morddog emneleg hovor
Зочин [127.0.0.xxx] 2024-03-29 08:08
Таалагдлаа
Зочин [127.0.0.xxx] 2024-03-28 23:26
Шинжилгээний дараа ходоод хоолой өвддөг болсон. Бактер дамжихуу

Бидэнтэй нэгдээрэй