Шууд Chart

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдаарай

2024-03-29 09:31:23

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс 2024 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 1 351 546 хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 40 хувийг эзэлж байна.

Үзлэгт хамрагдсан иргэдийн 592 536 буюу 43.8 хувь нь эрэгтэй, 759 010 буюу 56.2 хувь нь эмэгтэйчүүд байна.

Тодруулбал, 683 762 буюу 50.6 хувь нь Улаанбаатар хотод, 667 784 буюу 49.4 хувь нь орон нутагт байна.

Үзлэгт хамрагдсан нийт хүний 676 646 буюу 50.1 хувь нь 0-17 насны хүүхэд, 674 900 буюу 49.9 хувь нь 18-аас дээш насныхан байна.

Эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлсөн даатгуулагч та урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцад багтсан бүх үзлэг, оношилгоо, шинжилгээнд бүрэн хамрагдах боломжтой.

Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн байгууллагаас эрт илрүүлэгт хамрагдах эрүүл мэндийн байгууллагын жагсаалт болон хаана, хэзээ, хэрхэн хамрагдах, түүний зохион байгуулалтын талаар мэдээлэл, зөвлөгөөг аваарай гэж НЭМҮТ-өөс мэдээллээ. 


Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдаарай   
Үзсэн: 489 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй