Шууд Chart

Жирэмсний үеийн аюултай шинжүүд

2024-03-29 09:44:13

Жирэмсэн эмэгтэй танд дараах шинж тэмдгүүд илэрвэл Яаралтай түргэн тусламж 103 дуудах, эсвэл харьяа өрх, дүүргийн эрүүл мэндийн байгууллагад цаг алдалгүй хандахыг зөвлөж байна. 

-Ургийн хөдөлгөөн удаашрах болон хөдлөхгүй болох

-Толгой хүчтэй өвдөх, 38 градусаас дээш халуурах, дотор муухайрах, бөөлжих

-Үтрээнээс цус, эсвэл ус гарах

-Таталт өгөх

-Хэвлий доод хэсгээр базалж хүчтэй өвдөх

-Шээсний гарц багасах, ойр ойрхон шээх

-Даралт ихсэх (140/90-ээс дээш болох эсвэл 80/40-өөс доош болох), шилэн хүзүүгээр хөших, нүд бүрэлзэх, нуруугаар байнга өвдөх

-Аюулхай орчмоор өвдөх

-Арьс салст гэнэт цайх

-Тогтмол дуншиж өвдвөл (Ялангуяа 37 долоо хоногоос өмнө, цагт 4 -өөс доошгүй удаа) цаг алдалгүй эрүүл мэндийн байгууллагад хандана уу гэж НЭМҮТ-өөс мэдээллээ. 

 


Жирэмсний үеийн аюултай шинжүүд  
Үзсэн: 744 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй