Шууд Chart

Байгаль зөвхөн хүнд зориулагдаагүй

2024-04-02 12:16:22

Гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10 хүртэлх хугацааг хуурайшилтын буюу “Түймрийн аюултай үе” гэдэг.
 
Иймд хуурайшилтын үе эхэлсэнтэй холбогдуулан иргэн танд дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж байна.
 
-Хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх,
 
-Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх,
 
-Дууссан гал, асаагуурыг хээр, хөдөө ил задгай хаяхгүй байх,
 
-Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх,
 
-Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах,
 
-Айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байж, өнжмөл шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх,
 
-Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж, өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлээрэй.

Байгаль зөвхөн хүнд зориулагдаагүй гэдгийг санаж ой хээрийн түймрээс сэргийлээрэй гэж ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас мэдээллээ. 


Байгаль зөвхөн хүнд зориулагдаагүй   
Үзсэн: 3579 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй