Элэгний Д вирусний 17 сая төгрөгийн өртөгтэй эмчилгээг ЭМД-аар үнэ төлбөргүй эмчлүүлэх боломжтой.
2020-2024 онд хэрэгжих “Элэг бүтэн Монгол-2” хөтөлбөрийн хүрээнд Д вирусний халдвартай иргэдийн 50-иас дээш хувийг эмчилгээнд хамруулах зорилт тавьсан.
Үүнтэй холбоотойгоор 2023 оны төсөвт 13.5 тэрбум төгрөгийг суулгаж, Д вирусний эсрэг эмийг оруулж ирэхээр төлөвлөсөн.
Энэ хүрээнд Д вирусний эсрэг стандарт эмчилгээ буюу "Интерферон" тариаг үнэ төлбөргүй хийх боломж бүрдсэн. Энэ мэтчилэн олон улсад хэрэглэгдэж байгаа шинэ төрлийн эмчилгээ оношилгоог нэвтрүүлэхээр ажиллаж байна гэж ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ж.Байгалмаа ярилаа.
Элэгний Д вирусний эмчилгээг ЭМД-аар үнэ төлбөргүй хийнэ | ||
Үзсэн: 663 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих: