Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

2024-04-06 06:16:01

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 06. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 27. Санчир гараг. Шувуун хошуут одтой, дөрвөн ногоон мэнгэтэй цагаан хулгана өдөр.

Өдрийн наран 6 цаг 20 минутад мандаж, 19 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн  
Үзсэн: 1052 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй