Шууд Chart

Сандал дээр сууж байхдаа битгий хоёр тийш ганхаарай

2024-04-03 10:32:31

Биеэ зөв авч явна гэдэг бол нэг ёсондоо эргэн тойрныхоо хүмүүст үзүүлж байгаа хүндэтгэл юм. Үүнд хүний хүмүүжил төдийгүй зуршил ихээхэн үүрэгтэй. Эдгээр зуршил нь хүний сайн талыг харуулж чаддаг ч нөгөөх сайн талыг юу ч үгүй болгох чадвартай байдаг.  

Заримдаа хүмүүс их сонин биеэ авч явснаас үүдэн олон зүйл алдахад хүрдэг. Хамгийн гол нь өөрийнхөөрөө байх нь ажил хэрэгч хүний чухал зарчим гэж хэлж болно.

- Гар болон биеийн хөдөлгөөн нь тухайн хүний дүр төрхийн салшгүй нэг хэсэг. Хөдөлгөөн хэт түргэн шаламгай байх учиргүй. Яриа дэлгэж байгаа үед нүдээ доош хэтэрхий удаан хугацаагаар буулгаж болохгүй. Мөн биеэ сул тавьчихсан сууж болохгүй нь. Амарч байгаа тохиолдолд өөр хэрэг.

- Хэрэв та ахмад насны хүмүүсийн дунд байгаа тохиолдолд үг яриа нь илүү дэг журамтай, хэлж ярьж байгаагаа дүгнэж цэгнэсэн байдалтай байх нь зүйн хэрэг.

- Алхаа гишгээ хүртэл таны дүр төрхийг бүрдүүлнэ. Алхаж явахдаа сульдаатай хүн шиг хөлөө битгий зөөгөөрэй, мөн гараа хэт их даллаж, том том алхаж явж болохгүй нь. Хамгийн тохиромжтой алхаа бол биеэ цэх бариад дунд зэргийн алхаагаар явах.

- Сандал дээр сууж байхдаа битгий хоёр тийш ганхаарай. Ширээн дээр тохойгоороо дарчхаад хэвтэх маягтай болж болохгүй юм. Суух, босох бүрийдээ нэг их шуугиан гаргахгүй байвал зүгээр. Сандлаа битгий шалан дээр чирэн чимээ шуугиан гаргаарай, түүний оронд түшлэгээс нь бариад өргөн өөр газарт аваачиж тавина.

- Хөлөө байнга хөдөлгөж, сандал дээрээ дайвганаад, эсвэл гутлын өсгийгөөр тоншоод байх нь тааламжтай зүйл биш гэдгийг санаж явахад илүүдэхгүй. Ялангуяа ярианы үеэр ингэж байгаа бол эсрэг талын хүн тань цаашид ярилцах дургүй юм байна гэж хүлээн авах болно. Ярилцаж байх зуурт толгойгоо гараар түших юм бол таныг ядарсан эсвэл уйдаад байгааг харуулах болно.

- Хүмүүс заримдаа цээжин тус газраа гараа барьдаг, гэтэл энэ нь яриагаа зогсоохыг хүссэн үйлдэл болно гэдгийг санаж яваарай. Хэрэв ярилцаж байгаа хүнээ өөртөө татахыг хүсч байгаа бол толгойгоо үл ялиг хажуу тийш гилжийлгээрэй. Энэхүү үйлдэл нөгөөх хүнээ анхааралтай сонсож байгаагийн нэгэн илрэл болно. Ярианы явцад тамхи татах эсвэл нүдний шилээ арчих зэрэг үйлдэл хийвэл хариултаас бултах гэж байна хэмээн ойлгогддог.


Сандал дээр сууж байхдаа битгий хоёр тийш ганхаарай  
Үзсэн: 1377 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй