Шууд Chart

Мэргэжилтэн бэлтгэх тогтолцооны шинэчлэл, асуудал, гарц шийдлээ хэлэлцэв

2024-04-06 09:21:39

Мэргэжилтэн бэлтгэх тогтолцооны шинэчлэл, тулгамдаж буй асуудал, гарц шийдлийн талаар их дээд сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехникийн коллежийн захирал, сургалтын менежер, санхүүгийн мэргэжилтнүүд зөвлөлдөв.

Хоёр өдөр үргэлжилсэн “Мэргэжилтэн бэлтгэх тогтолцооны шинэчлэл, тулгамдаж буй асуудал, гарц шийдэл” сэдэвт зөвлөгөөнд оролцогчид хууль, эрх зүйн шинэчлэл, хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглал судалгаа, төрийн өмчийн их сургуулиудын сургуулийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хүлээгдэж буй үр дүн, мэргэжлийн болон техникийн боловсролын цахим шилжилт, гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн талаар мэдээлэл авч тулгамдаж буй асуудлаа ярилцан гарц шийдлийн талаар хэлэлцсэн юм.  

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан  дээд болон мэргэжлийн боловсролын чанарын асуудал, тогтолцооны шинэчлэлийг хийхэд сургуулийн удирдлагууд анхаарч, эерэг үр дүн авчрахын төлөө хамтдаа хичээн ажиллахыг хүслээ. Мөн:

  • салбар хоорондын уялдааг сайжруулах,
  • мэргэжлийн болон, техникийн боловсрол, дээд боловсролын шаталсан тогтолцоог хэрэгжүүлэх ойлголтоо нэгтгэх,
  • сургалтын хөтөлбөрийн давхардлыг арилгах,
  • үйл ажиллагааны төлөвлөлтийг тодорхой болгох зэрэгт зөвлөгөөн үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж байлаа гэж БШУЯ-наас мэдээллээ. 


Мэргэжилтэн бэлтгэх тогтолцооны шинэчлэл, асуудал, гарц шийдлээ хэлэлцэв  
Үзсэн: 590 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй