Шууд Chart

“Гөлтгөнөн бэхэлгээний менежмент” сургалтад хамрагдлаа

2024-04-06 11:17:43

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрдэм шинжилгээ сургалтын алба, Сувилахуйн албанаас хамтран “Гөлтгөнөн бэхэлгээний менежмент” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Онол, дадлага хосолсон энэхүү сургалтыг ГССҮТ-ийн Гар сарвууны мэс заслын тасгийн зөвлөх эмч, Эрдэм шинжилгээ сургалтын албаны дарга, Анагаах ухааны доктор, профессор С.Баатаржав удирдан явуулсан бөгөөд гөлтгөнөн бэхэлгээний төрөл, бэхэлгээ хийх болон эсрэг заалт, арга техник, гарч болох эрсдэл, хүндрэлээс урьдчилан сэргийлэх аргачлалыг заахаас гадна гардан үйлдэл хэлбэрээр дадлагажуулах сургалт хийсэн.

Эвийн эмчилгээний үндсэн чухал аргуудын нэгт тооцогддог гөлтгөнөн бэхэлгээг муу хийх, бэхэлгээ хийлгэсний дараах асаргаа, сувилгааг буруу үзүүлсэн тохиолдолд эмчилгээний чанарт муугаар нөлөөлөх, үүнээс улбаатай төрөл бүрийн хүндрэл гарснаар эмчлүүлэгчийн амьдралын чанар алдагдах, хөгжлийн бэрхшээлтэй болох, цаашлаад амь нас, эрүүл мэндэд нөлөөлөхүйц хор уршигтай юм.

Тиймээс эмнэлгийн тусламж үйлчилгээний талаарх зайлшгүй чухал мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ сургаж, чадавхижуулах зорилготой тус сургалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй бөгөөд энэ удаагийн сургалтад төвийн нийт 55 эмч, сувилагч, туслах сувилагч хамрагдлаа.

 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

“Гөлтгөнөн бэхэлгээний менежмент” сургалтад хамрагдлаа  
Үзсэн: 874 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй