Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гар сарвууны мэс заслын тасгийн эмч нар Монголдоо дахин нэг шинэ төрлийн мэс заслыг амжилттай нэвтрүүллээ.
Уг мэс засал нь авто ослын дараах атгаалын чөмөгт ясны доод хэсэг бяцарч, үйрмэг мэт болон хугарч, эргэн сэргэшгүй болж дутмагшил үүссэн (10 см орчим) ясыг орлуулах, үеийг орлуулсан, нийлмэл тохойн хиймэл үе бүхий имплантыг суурилуулан гарын хөдөлгөөнийг бүрэн сэргээж, амьдралын чанарыг сайжруулах мэс засал эмчилгээ юм.
Тус мэс заслын баг бүрэлдэхүүнд ГССҮТ-ийн Гар сарвууны мэс заслын тасгийн эрхлэгч Л.Нанжид болон Их эмч Ж.Баярмагнай, Т.Баян-Өлзий, Ц.Санжаасүрэн, Мэдээгүйжүүлгийн эмч Г.Ариунболд, сувилагч Т.Гантулга, Б.Базаррагчаа, Г.Ганцэцэг нар багтсан.
Үйлчлүүлэгчийн биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд мэс засал эмчилгээний дараах нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаж байна.
ГССҮТ: Тохойн үе, атгаал ясны дутмагшлыг нийлмэл хиймэл үеэр солих мэс заслыг нэвтрүүллээ | ||
Үзсэн: 1630 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.