Шууд Chart

Булган аймаг “Эрүүл шүд” аяныг эхлүүллээ

2024-04-10 16:04:12

Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2023 оны 322 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүл шүд” аян Булган аймагт хэрэгжиж эхэллээ.

Аяны хүрээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон Ерөнхий боловсролын сургуульд “Шүд угаах цаг” гарган, хүүхдүүдийг шүдээ зөв угааж, арчлах дадалд хэвшүүлэн, шүдний эмчилгээ, үйлчилгээг орон нутагт сайжруулах ажлыг үе шаттай зохион байгуулж байна.

Булган аймагт 2021 оноос эхлүүлсэн үзлэг, шинжилгээ буюу “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” арга хэмжээнд 17 хүртэлх насны 25,029 хүүхдийг хамруулахад 90 хувьд нь шүд цоорох өвчин илэрсэн.

Иймд “Эрүүл шүд” аяныг үр дүнтэй хэрэгжүүлэхэд дан ганц эрүүл мэндийн байгууллага бус сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш, ажилтнуудын хамтын ажиллагаа чухал гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 


Булган аймаг “Эрүүл шүд” аяныг эхлүүллээ  
Үзсэн: 483 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй