Шууд Chart

Вирусын гаралтай менингит халдвар гэж юуг хэлэх вэ

2024-04-11 13:37:15

Вирусээр үүсгэгддэг менингит нь хамгийн түгээмэл төрөл юм. Ямар ч төрлийн менингит ноцтой байж болох тул менингитийн шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандах хэрэгтэй.
 
Зөвхөн эмч хүн менингиттэй эсэх, түүний шалтгаан юу вэ, хамгийн сайн эмчилгээ юу вэ гэдгийг тогтооно. 1 сараас доош насны хүүхэд, дархлаа султай хүмүүс вируст менингитээр хүндээр өвчилдөг.
 
Энэ халдвараар та өвчилсөн үед доорх шинж тэмдгүүд илэрнэ.
 
• Халуурах
• Толгой өвдөх
• Хүзүүгээр хөших
• Фотофоби (нүд гэрэлд илүү мэдрэмтгий байх)
• Нойрмоглох эсвэл нойрноос сэрэхэд хүндрэлтэй байх
• Дотор муухайрах
• Цочромтгой байдал
• Бөөлжих
• Хоолны дуршилгүй болох
• Унтаарах (эрч хүч дутагдах)
• Вируст менингит хөнгөн туссан ихэнх хүмүүс 7-10 хоногийн дотор биеийн байдал сайжирдаг.
 
Хэрэв танд болон таны эргэн тойрны хүмүүс, хүүхдэд эдгээр шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмчид хандахыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс анхааруулж байна. 
 

Вирусын гаралтай менингит халдвар гэж юуг хэлэх вэ  
Үзсэн: 16012 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
hi [127.0.0.xxx] 2024-04-14 21:35
Үнэн шүү өрхийн хүүхдийн эмч бхгүйтэй адил юуч мэдэдгүй өөдөөс асууж тэрэндээ хариулах жишээнии яаж вакцин хиих тэмдэглэл энэ тр чбхгүй маш хүнд нөхцөлд бид хүүхдээ үзүүлдэг дахиал няхас 300н ортруу тэврээл явдаг ббгаа шүүү
Зочин [127.0.0.xxx] 2024-04-11 22:01
Өрхийн эмч нар наад зах нь хүүхдийн кг жинд нь таарсан тун эмийн жор бичиж өгөх хэрэгтэй тэрийгээ мэдэхгүй эмч нар их байна
Зочин [127.0.0.xxx] 2024-04-11 16:16
Өрхөд хувийн анагаах төгссөн залуу эмч нар л ажилладаг Тэд маань мэдлэг туршлага тун ч маруухан Ийм Аюултай маш богино хугацаанд хүндэрдэг Менингитыг буруу оношловол тэгээд л дуусаа Цаг алдаж болдоггүй өвчин шүү дэ Өрх дээр яг хүүхдийн нарийн мэрэгжлийн эмч байдаггүй Гол үйлчлүүлэгч чинь хүүхэд байгаа Гэтэл хүүхдийн эмчгүй яах болж бна да

Бидэнтэй нэгдээрэй