Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн

2014-08-25 15:49:56

Өнөөдөр Улаанбаатарт 16:00 цагаас 20:00 цаг хүртэл багавтар үүлтэй. Бороо орохгүй.  Салхи баруунаас 5-10 м/сек. 17 цагт 21 хэм, 20 цагт 15 хэм  дулаан байна.

15 цагт Улаанбаатарт: 21 хэм дулаан, харьцангуй чийгшил 31 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2014 оны 8 дугаар сарын 25-ны 20 цагаас 2014 оны 8 дугаар сарын 26-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орж, өдөртөө говийн бүсийн нутгаар дулаахан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 16-21хэм , бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР Үүлшинэ. Шөнөдөө бороо орохггүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 22-24 хэм  дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 14-19 хэм, өдөртөө бүх нутгаар 27-32 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи бороны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн  
Үзсэн: 931 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй