Шууд Chart

Өнөөдөр "Хумхаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр"

2024-04-25 16:22:18

Өнөөдөр "Хумхаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр" тохиож байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санаачилгаар жил бүрийн дөрөвдүгээр сарын 25-ныг Хумхаа өвчний эсрэг болгон 2007 оноос хойш дэлхий нийтээр тодорхой уриан дор тэмдэглэж ирсэн.

Энэ жил "Эн тэнцүү дэлхийн төлөө хумхаа өвчний эсрэг тэмцлийг эрчимжүүлье" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. 

Хумхаа өвчин нь Anopheles төрлийн шумуулаар дамжин халдварладаг, эгэл биет шимэгчээр үүсгэгддэг, дахилттай халууралт өгдөг, цус багадалт, элэг дэлүү томрох, арьс салст шарлах шинж тэмдгээр голчлон илэрдэг хурц халдварт өвчин юм.

Манай оронд хумхаа өвчний байгалийн голомт тодорхойлогдоогүй ч зарим нэг голын сав нутагт хумхаагийн халдвар дамжуулагч шумуул тархсан, халдварын эрсдэл үүсч болзошгүй талаар зарим судлаачид тэмдэглэсэн байдаг.

Хумхаа тархсан орнуудад аялахаар төлөвлөж байгаа хүмүүст урьдчилан сэргийлэх тунгаар хумхаагийн эсрэг эмийг аялахаас нэгээс хоёр долоо хоногийн өмнө, мөн аяллаас буцаж ирсний дараа уухыг зөвлөдөг.


Өнөөдөр "Хумхаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр"  
Үзсэн: 779 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй