Шууд Chart

Хүүхдийн гэмтлийн дараах сэргээн засах эмчилгээг хөгжүүлэхэд хамтарч ажиллана

2024-05-02 14:42:42

Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвөөс хүүхдийн гэмтлийн дараах сэргээн засах тусламж үйлчилгээг өргөжүүлэх, чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Тус үйл ажиллагаанд ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах, Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн захирал Б.Одгэрэл болон албаны бусад хүмүүс оролцсон бөгөөд харилцан туршлага солилцож, хамтарч хийх ажлуудаа хэлэлцэж төлөвлөсөн байна.

Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төв нь хэвтүүлэн эмчлэх 50, өдрийн эмчилгээний 200 орны хүчин чадалтай бөгөөд гэмтлийн дараах сэргээн засах чиглэлээр 0-17 насны хүүхдүүдэд харьяалал харгалзахгүй тусламж үйлчилгээг үзүүлэх юм.

Осол, гэмтлийн тоо жилээс жилд нэмэгдэж буй энэ үед хүүхдийн гэмтэл бэртэл, хоёрдогчоор хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдлын тоо ихсэх хандлагатай тул гэмтлийн дараах сэргээн засах тусламж үйлчилгээг өргөжүүлэн, хөгжүүлэх нь зайлшгүй чухал билээ.

Гэмтлийн дараах сэргээн засах эмчилгээг эрт үед нь эхлүүлснээр хүүхдийн бие бялдар, сэтгэц, танин мэдэхүйн болон нийгмийн оролцоо, амьдралын чанар хурдан сайжирч, өдөр тутмын амьдралын хэв маягт богино хугацаанд шилжих, гэмтэл бэртлийн улмаас бие махбодь, сэтгэц оюунд үүсэх үлдэц эмгэгээс сэргийлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм гэж ГССҮТ-өөс мэдээллээ. 


Хүүхдийн гэмтлийн дараах сэргээн засах эмчилгээг хөгжүүлэхэд хамтарч ажиллана  
Үзсэн: 642 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй