Шууд Chart

УИХ: Өнөөдөр хуралдах түр хороо, ажлын хэсгүүд

2024-05-07 06:51:58

Монгол Улсын Их Хурлын түр хороо, ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2024.05.07/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

334 тоот

2

Төрийн байгуулалтын байнгын хороо

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

“Их засаг”

3

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын  хэсгийн хуралдаан

12.00

“Жанжин Д.Сүхбаатар”

4

Нийгмийн бодлогын байнгын хороо

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

334 тоот

5

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

15.00

“Жанжин Д.Сүхбаатар”

ХОЁР. ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Хянан шалгах түр хороо /Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх/

·    Түр хорооны тогтоолын төсөл /Түр хорооны сонсгол товлон зарлах тухай, хаалттай/

·  Түр хорооны тогтоолын төсөл /Нотлох баримт шинжлэн судлах дараалал тогтоох тухай, хаалттай/

·   Түр хорооны тогтоолын төсөл /Сонсголд гэрч дуудах тухай, хаалттай/

 

  09.00

“Жанжин Д.Сүхбаатар”

 


УИХ: Өнөөдөр хуралдах түр хороо, ажлын хэсгүүд  
Үзсэн: 279 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй