Шууд Chart

Нүүдлийн эмнэлгийн баг Ховд аймгийн 1000 орчим иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлжээ

2024-05-08 17:41:31

Эрүүл мэндийн сайдын “Нүүдлийн эмнэлгийг орон нутагт ажиллуулан эрт илрүүлэх, үзлэг оношилгоо шинжилгээг эрчимжүүлэх тухай” А/150 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны хүрээнд тус эмнэлгийн эрт илрүүлгийн нүүдлийн эмнэлгийн баг Ховд аймгийн Булган, Үенч, Алтай, Манхан, Дарви сумдад дөрөвдүгээр сарын 21-нээс тавдугаар сарын 6-ны өдрүүдэд ажиллаад ирлээ.

Тус эмнэлгийн зүрх, мэдрэл, бөөр, чих хамар хоолой, эмэгтэйчүүд, лаборатори, дүрс оношилгоо, дурангийн төрөлжсөн мэргэшлийн 19 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнээс бүрдсэн нүүдлийн эмнэлгийн баг бүрэлдэхүүн дээрх орон нутгийн алслагдсан сумдын ард иргэдийг эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулахын зэрэгцээ тэдэнд лавлагаа шатлалын эмнэлгийн төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээг ойртуулж, эрүүл мэндийн асуудлыг нь газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.

Ховд аймгийн дээрх 5 сумын 1000 орчим иргэнд нийт лабораториийн болон рентген шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг, ходооны дуран, бамбай, хөх, хэвлийн ЭХО болон эмэгтэйчүүдийн ПАП шинжилгээ, дотор, зүрх, эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг зэрэг нийт 7235 тохиолдлын оношилгоо шинжилгээг цаг тухай бүрт шуурхай үзүүлж ажиллалаа.

Нүүдлийн эмнэлгийн 3-р ээлжийн баг 2024 оны тавдугаар 8-ны өдрөөс эхлэн Завхан аймагт үйл ажиллагаагаа үрглэжлүүлэн ажиллаж байна гэж Улсын Гуравдугаар Төв Эмнэлгээс мэдээллээ.


Нүүдлийн эмнэлгийн баг Ховд аймгийн 1000 орчим иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлжээ   
Үзсэн: 526 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй