Шууд Chart

"Давсны мэдээлэл сурталчилгааны 7 хоног" эхэллээ

2024-05-13 14:39:41

Өнөөдөр буюу 2024 оны тавдугаар сарын 13-ны өдрөөс "Давсны мэдээлэл сурталчилгааны 7 хоног" "Эрүүл зүрхний төлөө давсаа багасгацгаая" уриан дор эхэлж байна.

Давс хэтрүүлэн хэрэглэх нь зүрх судасны өвчин, цусны даралт ихсэлт, чихрийн шижин, хавдар зэрэг халдварт бус өвчнөөр өвчлөх шалтгаан болдог байна.

Монгол Улсад 2019 онд хийгдсэн “Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний IV судалгаа”-гаар нийт хүн амын давсны дундаж хэрэглээ 10.5 г байгаа нь 2013 оны судалгааны үр дүнтэй харьцуулахад үндэсний хэмжээнд 0.6 г, баруун бүсэд 5.1 г, Улаанбаатар хотод 1.2 г -аар тус тус буурсан үзүүлэлттэй байгаа ч монгол хүний давсны хоногийн хэрэглээ нь ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 2 дахин их хэвээр байна гэж НЭМҮТ-өөс мэдээллээ. 


"Давсны мэдээлэл сурталчилгааны 7 хоног" эхэллээ   
Үзсэн: 834 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй