Шууд Chart

Баруун зүгийн нутгаар бороо орно

2014-08-28 07:10:16

Өнөөдөр 08:00 цагаас 20:00 цагийн хооронд нутгийн баруун хэсгээр, цаашдаа нутгийн хойд хэсгээр бороо орж сэрүүсэн, ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Зүүн зүгийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, зүүн хагаст зүүн өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 хэм, говийн бүсийн нутгаар 28-33 хэм, зүүн зүгийн нутаг болон Сэлэнгэ, Хараа, Туул голын саваар 25-30 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 26-28 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 хэм дулаан, харьцангуй чийг 61 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.


Баруун зүгийн нутгаар бороо орно  
Үзсэн: 919 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй