Шууд Chart

НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны гишүүнээр Д.Гэрэл улиран сонгогдов

2024-06-12 14:35:26

Нью-Йорк хотноо 2024 оны 6 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд болж буй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурлын үеэр НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны 2025-2028 оны гишүүний сонгууль болов.

Тус сонгуульд Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форумын үндэсний зохицуулагч бөгөөд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны 2021-2024 оны гишүүн Д.Гэрэл дахин нэр дэвшиж, нууц санал хураалтаар олонхийн санал авч тус хороонд 2025-2028 онд үргэлжлүүлэн ажиллахаар боллоо.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцын хэрэгжилтийг хянах үүрэгтэй тус хороо нь 18 гишүүнтэй, 4 жилийн хугацаатайгаар сонгогдон ажилладаг. Хорооны гишүүнээр ажиллах нэр дэвшигч нь хараат бус, алагчлах үзэлгүй, өндөр ёс суртахуунтай, хүний эрхийн асуудлаар мэргэшсэн байх зарчмыг баримталдаг болно.


НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны гишүүнээр Д.Гэрэл улиран сонгогдов  
Үзсэн: 552 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй