Шууд Chart

Засгийн газрын үнэт цаасны өрийн үлдэгдэл 2.2 их наяд төгрөгт хүрчээ

2014-08-29 18:04:57

Засгийн газрын дотоодын зах зээлд арилжаалсан үнэт цаасны өрийн үлдэгдэл өнгөрсөн оны эцэст 1.9 орчим их наяд төгрөгөөр хэмжигдэж байсан. Тэгвэл энэ оны эхний зургаар сарын байдлаар засгийн газрын үнэт цаасны өрийн үлдэгдэл 2.2 их наяд төгрөгт хүрчээ. 

 
 2009 онд “Зоос” банкны найдваргүй зээлийг нөхөх зорилгоор засгийн газар 100 гаруй тэрбум төгрөгийн бонд гаргаж, Төрийн банк руу шилжүүлсэн байдаг. Мөн 2011 онд “4000 айлын орон сууц хөтөлбөр”-ийг санхүүжүүлэхэд зориулж 72 тэрбум төгрөгийн бонд, ноос, ноолуур, жижиг дунд үйлдвэрийг дэмжихэд зориулж 197 тэрбум төгрөгийн бонд тус тус гаргасан юм.
 
Тэгвэл эдгээр биет үнэт цаасны дийлэнх нь эргэн төлөгджээ. Тухайлбал, банкны бүтцийн өөрчлөлтөд зориулж гаргасан бондын үлдэгдэл 22 тэрбум төгрөг болж буурсан бол, 4000 айлын орон сууц хөтөлбөрт зориулсан бондын үлдэгдэл 44 тэрбум төгрөг, ноос ноолуур, жижиг дунд үйлдвэрийг дэмжихэд зориулсан бонд 16 тэрбум төгрөгт болжээ. 
 
 
Нийтэлсэн: А.Энхтуул

Засгийн газрын үнэт цаасны өрийн үлдэгдэл 2.2 их наяд төгрөгт хүрчээ   
Үзсэн: 2729 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй