Шууд Chart

Улаанбаатарт 19 хэм дулаан

2014-08-31 08:15:29

Өнөөдөр 08:00 цагаас 20:00 цаг хүртэл нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Төв болон Говийн нутгийн зарим газар, баруун зүгийн нутгийн өмнөд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 12-17 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 17-19 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 хэм дулаан, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


Улаанбаатарт 19 хэм дулаан  
Үзсэн: 1060 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй