Шууд Chart

Энтони Блинкен Вьетнам, Лаос, Япон, Филиппин, Сингапур, Монгол Улсад айлчилна

2024-07-26 10:46:44

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен долоодугаар сарын 25-наас наймдугаар сарын 3-ны хооронд Вьетнам, Лаос, Япон, Филиппин, Сингапур, Монгол Улсад айлчилна.

Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж эхэлснээсээ хойш тэрбээр Энэтхэг-Номхон далайн бүс нутагт 18 дахь удаагаа айлчлах гэж байна. Э.Блинкен аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг ахиулах, чөлөөт, нээлттэй бүс нутгийг цогцлоохын төлөөх хамтын зорилтыг дэмжихийн тулд Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь холбоотнууд болон түншүүдтэйгээ өрнүүлж буй АНУ-ын үйл хэрэг нь чухал ач холбогдолтой болохыг дахин нотолно.

Харилцааг урьд хожид байгаагүй түвшинд хүртэл гүнзгийрүүлэн өргөжүүлэх, өнөө цагт тулгамдаж буй хамгийн том сорилтуудыг даван туулахын тулд харилцан бие биенээ хүчирхэгжүүлэх харилцааг бий болгохын төлөөх АНУ-ын тууштай үүрэг амлалтыг Э.Блинкен онцолно. Тэрээр Монгол Улсад айлчлах үеэрээ Монголын өндөр албан тушаалтнуудтай уулзаж, АНУ-Монголын стратегийн түншлэлийн ач холбогдлыг дахин нотолно.

АНУ болон Монгол Улс ардчилсан институцийг цаашид бэхжүүлэх, үндсэн эрх чөлөөг хамгаалах, аюулгүй байдал ба үндэсний тусгаар бие даасан байдлыг бэхжүүлэх, эдийн засаг, иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх асуудлуудыг хэлэлцэнэ. Төрийн нарийн бичгийн дарга мөн АНУ-аас Монголд “гуравдагч хөрш”-ийн хувиар өгч буй амлалтыг онцлох аж.

Эх сурвалж: https://www.state.gov

Нийтэлсэн: Voice of Mongolia

Энтони Блинкен Вьетнам, Лаос, Япон, Филиппин, Сингапур, Монгол Улсад айлчилна  
Үзсэн: 827 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй