Шууд Chart

Говь-Алтай аймгийн Жаргалан сум мал угаалгын тоног төхөөрөмж, автомашинаар бүрэн хангагдлаа

2024-09-06 10:59:08

Говь-Алтай аймаг 18 сум мал аж ахуйн 88 багтай, 7944 малчин өрхийн 3013.2 мянган малтай, аймгийн хэмжээнд мал эмнэлгийн үйлчилгээний 48 нэгж мал амьтны эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Мал сүргийг гадна шимэгчтэх өвчнөөс эрүүлжүүлэх угаалга, туулгалт, боловсруулалтад хамруулах, малын хашаа хороо, өвөлжөө бууцыг ариутгал, халдваргүйтгэлд аймгийн суурин угаалгын ванн 23, ДУК автомашин 5, зөөврийн 50 мал угаалгын тоног төхөөрөмжтэй.

Энэ онд эрсдэл бүхий бүс нутгийн 601.2 мянган малыг угаалгад хамруулахаар төлөвлөж 433.3 мянган мал хамрагдаж 71.9 хувьтай байна гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ. 


Говь-Алтай аймгийн Жаргалан сум мал угаалгын тоног төхөөрөмж, автомашинаар бүрэн хангагдлаа  
Үзсэн: 915 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй