
Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун зүгийн зарим нутаг болон төвийн нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, сэрүүсэхийг анхааруулж байна.
Өнөөдрийн 08:00 цагаас 20:00 цаг хүртэл баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газар болон төвийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун болон төвийн нутгаар зүүн хойноос секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр байна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 хэм, говийн нутаг болон Дорнод монголын тал нутгаар 28-33, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 27-29 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 13 хэм дулаан, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
Улаанбаатарт 29 хэм дулаан | ||
Үзсэн: 844 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.