Шууд Chart

Бослого гаргахыг уриалаад байгаа юм уу

2014-09-04 11:22:40

Одоо энэ л дутаж гэнэ. Украин шиг, Сири шиг үү эсвэл дахин дахин бослого гаргаж цэргийн эргэлт хийгээд байдаг Тайланд шиг болох гэж үү. Саявтархан УИХ-ын гишүүн Ж.Батзандан тиймэрхүү утгатай уриалга гэж ойлгогдохоор мэдэгдэл хийсэн бололтой юм. Сайтуудад тавигдсаныг бодвол нэлээд газар авсан байж таарна. Уг нь Ардчилсан Намын гишүүддээ хандсан байх л даа. Гэхдээ намынх нь дотоод асуудал гэж харагдахгүй л байна лээ.

Ерэн оных шиг бужигнуулахыг л хүсэж байгаа мэт анзаарагдсан. Улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед иймэрхүү “өдөөн хатгалга” тун осолтой үр дагаварт хүрч болохыг эрхэм гишүүн төсөөлж л байгаа буй заа. Намынх нь дарга нар үгэнд нь орохгүй, хэлсэн үг, шүүмжлэлийг нь тоож авч хэлэлцэхгүй болохоор эрхэм гишүүн цухалдсан нь ойлгомжтой. Уг нь үе үе үнэн үг хэлдэг, сөрөг мөрөг гэхгүй хатуу шүүмжилдэг гээд эрхэм гишүүнд олон сайн чанар байдгийг үгүйсгэхгүй. Хэлээсэй гэж олон хүн хүсэж бухимдаж байсан шүүмжийг хэлээд байдаг нь ч үнэн.

Харин энэ удаагийн уриалга гэхээр үг нь цаг үетэйгээ таарч буй эсэхэд эргэлзэж байна. Иргэний хөдөлгөөнийг манлайлж явах үеийнх нь дурсамж үе үе санаанд нь бууж үгүйлэгддэг байх л даа. Тэр үед хэлсэн үг хийсэн үйлдэл болгон нь үнэ цэнэтэй, тойрон хүрээлсэн нөхөд нь зарлиг мэт хүлээж авдаг, олон нийт ч гэсэн талархан дэмждэг байсан болохоор арга ч үгүй биз. Хэрэггүй АН-д орлоо л гэж боддог байхыг үгүйсгэхгүй. Харамсалтай нь 20 жилийн туршлагатай, хал үзэж, дол цохисон цаад хашрууд нь “нохой хуцахын чинээ” ч цочрохгүй байгаа л даа. Эрхэм гишүүний хэлсэн санааг буруутгаж болохгүй байх.

Үнэн л байдлыг дурдсан байна лээ. Харин төрийн түшээ хүн олон түмнийг “бослогод” уриалж болох эсэхэд эргэлзэж буй нь цөөнгүй. Амьдрал хүндэвтэр байгаа нь бултах аргагүй үнэн шүү. Тэглээ гээд бослого, тэмцэл гаргахдаа тулчихсан гэвэл юу л бол. “Муу дээр муу, муухай дээр улцан” гэдэг шиг юм болох байлгүй. Хоёр том гүрэн мөнгө зээл өгье, туслана, дэмжинэ гэж байгаа үед шүү. Гараа сунгаж байгаа гурав, дөрвөөр тогтохгүй  хөршүүд ч байж л байна. Тиймээс нам доторхи зөрчил, маргаан, зөрөлдөөнөө олон түмэнд цацалгүй өөр зуураа ярилцаж шийдвэрлэсэн нь аль аль талдаа өлзийтэй. Тэгээд ч намуудын хэрүүл уруулаас олон нийт залхсан. Иргэдийн дунд ороод үз л дээ.

Ихэнх нь “аль ч нам ялгаагүй болж” гэсэн дүгнэлт хийчихсэн байгаа шүү. Дээшээ гарсан нэгнээ хэмлэж “тамын тогооны үлгэр”-ийг сөхөж байхаар болж бүтэж байгааг нь түлхүү дэмжээд хамтдаа урагшилсан нь зөв мэт. Хөндлөнгөөс харвал АН-д боломж ч байна даа. Дээрээ Ерөнхийлөгчтэй, УИХ-ын даргатай, Ерөнхий сайдтай, доогуураа аймаг, дүүрэг, сум хорооны засаг даргаас эхлээд цагдаа, тагнуул, татвар, даатгал, захирал, ерөнхий эмч, шүүгч, прокурор хүртэл үндсэндээ Монгол төрийг бүх шатанд АН-ын гишүүд барьж байгааг хэлүүлэх юун. Одоо л эвлэлдэн нэгдэж чадахгүй юм бол дахиад ийм боломж олдох нь эргэлзээтэй гэдгийг хаа хаанаа тунгаасан л байж таарна. Намаа хэрхэн шинэчлэх, яаж сайн ажиллуулахаа дотооддоо л ярьцгаа л даа. Олон түмнийг бүү үймүүл.

Олхонууд ШААБАР

Нийтэлсэн: Олхонууд ШААБАР

Бослого гаргахыг уриалаад байгаа юм уу  
Үзсэн: 3562 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2014-09-06 18:24
An ugaasaa yalzarsan bn shuudee.shaabar gej hudlaa baas yugii n umuursun yum be.
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-09-05 14:36
Хэлээд, шаардаад болохгүй бол тэмцэл хийнэ гэдэг чинь олон улсад зөвшөөрөгдсөн, дээр нь үр дүнтэй арга шүү дээ. Монголд тэмцэл хийх шаардлага гараад байна. Энэ Ерөнхийлөгч, хууль зүйн сайдтайгаа нийлээд монгол улсын хуулийг бүрэн самарч, ийм самарсан хуультай орон яаж эмх цэгцэнд орох билээ. Дээр нь төрд ажиллаж байгаа үүдний жижүүрээс аваад сайд хүртэл бүгд авилгал нэхдэг болсон. Байгуулагад орохын тулд жижүүрт нь, даргатай нь уулзахын тул нарийн бичигт, цааш мэргэжилтэн, дарга сайдад өгнө. Тэд ичихгүй нэхнэ. Авилгалын жинхэнэ утгаар нь залгалмайлж байгаа хүн нь Элбэгээ. Бонд нэртэй мөнгө босгож АН-хан хувааж дууслаа. Жирийн иргэн хүртсэн 1 төгрөг ч алга. МАН-ын үед ядаж хүн бүрт 20,000 өгдөг байсан . Ядаж л энэ хэмжээгээр бидэнтэй хувааж идсэн гэсэн үг. Одоо бол зөвхөн Элбэгээ, Энхболд, Алтанхуяг бол бүүр бүх хамаатнуудтайгаа хамт, С.Эрдэнээ, Эрдэнэбат, Батбаяр, Оюунгэрэл, дээр нь гэр оронгүй шахам явсан Тэмүүжин хүртэл хүртэж ард түмэнд өгөхгүй зөвхөн өөрсдөө идэх аргатай болсон.
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-09-05 11:17
Ер нь замбараагаа алдаж байна Хэтэрхий задгай болгосон л до. Айл гэрийн нөхөр нь нэг юм яриад авгай нь нэг юм яриад байвал яах бэ Монгол яг тийм л байна Эрх мэдэлтэй шийдвэр гаргадаг хүмүүс би мэдэж байна гэж яридаг хүмүүс монголоор дүүрэн байна аа. Мэдлэгүй чадваргүй санаачлагагүй бие биенээ шантаажласан хүмүүсийг төрийн албанд тавичихаар яах бэ дэ. АН -хан бид төр удирдаж чадахгүй юм байна аа
103.11.192.xxx [103.11.192.xxx] 2014-09-05 10:54
Адар: Шаабар одоо л ухаарч гэнэ. Тэнэгтэж ханадаггүй тэнэг чинь. 90 оны бужигнаанд өөрөө ороогүй, Дарханд үймүүлж хутгаагүй юм уу. Хамгийн бузар булай аргаар явж, УИХ-ын гишүүн, сайд болсноо мартсан уу? Юу ч мэдэхгүй , инээдтэй юм ярьж МҮЭ-ийн хурлын заалнаас хөөгдөх шахан гарч байснаа мартсан уу. Тэгвэл сануулъя Шаабар аа. АН хэзээ ч төр барьж чадахгүй, зөвхөн худлаа хашгирч чадна гэдгээ шат шатандаа тод харууллаа гэдгийг л хүлээн зөвшөөрчих.
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-09-05 09:01
Монголын Үндэсний Олон Нийтийн цахим хуудас
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2014-09-04 23:59
Иймэрхүү нийтлэл маягтай пост үндэсний олон нийтийн телевизийн сайтад байх нь зөв ч юм уу буруу ч юм уу
211.236.217.xxx [211.236.217.xxx] 2014-09-04 16:37
zeel avaad deshildeg bol hugjitsun baiga ih munguni hu ih hadgalad suhad l urnd orno teged gazara ugnu du
103.26.192.xxx [103.26.192.xxx] 2014-09-04 15:58
Энэ хүний айдаг юм нь мисс хүүхнүүдийнхтэй адил олны анхаарлааас гадна хоцорчих вий гэдэг айдас байдаг байх аа.
202.131.231.xxx [202.131.231.xxx] 2014-09-04 14:41
Batzandand ene l dutaad baigaa bololtoi.Irakt och gej zuwlue
180.149.80.xxx [180.149.80.xxx] 2014-09-04 13:50
tm shuu 3 ondorlog ni ewtei bha heregtei shdee tegj bj uls oron maani towhnoh bolno shuu dee
202.70.44.xxx [202.70.44.xxx] 2014-09-04 11:46
Uls turd olon jil yavsan hun hundlunguus zuv l harj bichsen bna

Бидэнтэй нэгдээрэй