
Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, сэрүүсэхийг анхааруулж байна.
Өнөөдөртөө 08:00 цагаас 20:00 цаг хүртэл ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн зарим газараар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон төвийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 хэм, говийн нутаг болон Дорнод монголын тал нутгаар 28-33 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. 23-25 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 хэм дулаан, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Нутгийн баруун хэсгээр хур тунадас орно | ||
Үзсэн: 867 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.