Шууд Chart

Орхоны хөндийн талаар хэлэлцэнэ

2014-09-05 10:44:43

Дэлхийн өв- Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын 10 жилийн ойн хүрээнд “Өнгөрсөн ба өнөө үе” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал  энэ сарын зургаан, долооны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин хотод зохиогдохоор болжээ.

Хуралдаанд ХБНГУ, Япон улсын Элчин Сайдын Яамны төлөөлөл оролцохын  сацуу манай улсын академич, эрдэмтэд оролцон судалгаа шинжилгээ, бүтээлүүдээр илтгэл өрнүүлэн хэлэлцэх аж.
 
Дэлхийн өв- Орхоны хөндий нь түүхийн арвин баялаг дурсгалтай төдийгүй байгалийн өвөрмөц сайхан тогтоц, нүүдлийн соёл иргэншлийн цөм, археологи, антропологийн дурсгал ихтэй өлгий нутаг юм.
 
Түүнчлэн Орхоны хөндийгөөс бунхант булш, ханын зургууд олддог бөгөөд эдгээрт хийсэн судалгаа, Хөшөө Цайдамын дурсгал болоод Хархорум хотын түүхийн дурсгалын асуудлаар хэлэлцүүлэг өрнөх юм байна.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Орхоны хөндийн талаар хэлэлцэнэ  
Үзсэн: 1022 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй