“Гарьдманлай” эмнэлгийн захирал, Анагаах ухааны клиникийн профессор, мэс засалч, эрэгтэйчүүдийн эмч З.Цэгмэдтэй ярилцлаа.
-Монгол эрчүүдийн эрүүл мэнддээ тавих анхаарал сул байдаг. Эмнэлэгт хандахаар бол найз нөхөд, танилуудаасаа л асуудаг, ихэнх нь таныг зааж өгдөг юм билээ. Ер нь Монголд олон жил ажилласан туршлагатай эрэгтэйчүүдийн эмч хэр олон байдаг вэ. Таны хувьд яагаад эрэгтэйчүүдийн өвчин судлалаар мэргэшихээр шийдсэн бэ?
-Би 1988 онд тухайн үеийн Анагаах ухааны дээд сургуулийг төгссөн. Би 1982 онд ерөнхий боловсролын сургууль төгсөөд АУДС-д элсэхэд тухайн жилийн эрэгтэй элсэгч нарыг Батлан хамгаалах яамны нэр дээр нэг анги байгуулж, сургасан. Анагаахад охид түлхүү сурдаг бол манай анги дан эрчүүд, зургаан жил сурсны ард 25 эрэгтэй оюутан төгсөж байлаа. Оюутан байхдаа хээрийн бэлтгэлд явах, Цэргийн төв эмнэлэгт дадлага хийх зэргээр цэргийн амьдрал хөл тавьж, дэслэгч цолтой төгссөн. 1988 онд Налайхын цэргийн анги, дараа нь Эрдэнэтэд Зэвсэгт хүчний 110 дугаар ангид хуваарилагдсан. Цэргийн ангид ажиллаж байхдаа цэргүүдэд үзлэг шинжилгээ хийнэ. Тухайн үед л Монголд эрэгтэйчүүдийн мэргэжлийн эмч хэрэгтэй гэдгийг олж харсан юм. 1989 онд би мэс заслын эмчээр резидентэд сурч, өөрийн хүсэлтээр Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний салбараас гарсан.
Анх анагаахад элсэхдээ эрэгтэйчүүдийн эмч болох зорилго байгаагүй. Оюутан болоод, их сургуулиа төгсөөд цэргийн анги, нэгтгэлийн алба хаагчидтай ажилласан. 1992 онд Польш улс руу явж эрэгтэйчүүдийн эмнэлэгт нэг жил гаруй хугацаанд ажиллаж, туршлага хуримтлуулсан. Тэр эмнэлгээс санаа авч 1998 онд “Гарьдманлай” эмнэлгээ байгуулснаас хойш 20 гаруй жил эрэгтэйчүүдийн өвчин судлалаар ажиллаж байна. Тухайн үед Монголд нөхөн үржихүйтэй холбоотой өвчин, өөрчлөлт мөн эрчүүдийн сэтгэлзүйтэй холбоотой асуудалд үзлэг, шинжилгээ, эмчилгээ хийдэг эмнэлэг, эмч байгаагүй. Тиймээс би Москвад очиж антрологи буюу эрэгтэйчүүдийн өвчин судлалын мэргэжлийг 2000 онд эзэмшсэн.
Дараа нь анагаахын их, дээд сургууль, яам руу хүсэлт, бичиг хүргүүлснээр одоо анагаахын их, дээд сургуулийн дипломын дараах сургалтаар эрэгтэйчүүдийн эмч Монголдоо бэлтгэдэг болсон.
-Антрологийн мэргэшсэн эмчгүй байх үед эрчүүд хаана үзлэг, шинжилгээнд хамрагддаг байсан бэ?
-Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Урологийн тасаг (одоогийн Урологи, антрологийн тасаг) гэж байсан. Өмнө нь урологийн эмч нар эрэгтэйчүүдийн эмчийн үүргийг давхар гүйцэтгэж байсан. Бэлгийн замын өвчний шинжилгээ, эмчилгээ хийлгэх гэж байгаа эрэгтэйчүүд Халдварт өвчин судлалын үндэсний төвд, түрүү булчирхай нь өвдөж, шээс нь хаагдсан өвчтөнүүд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Урологийн тасагт ханддаг байсан. Урологийн эмч нар эрэгтэй, эмэгтэй өвчтөнүүдийн бөөр, шээсний замын өвчлөлийн үзлэг эмчилгээг хийдэг. Харин нарийсгасан буюу зөвхөн эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйг судалдаг шинжлэх ухаан бол антрологи юм. Монголд антрологийн эхлэлийг тавьсан, өнөөгийн түвшинд хүрэхэд нь оролцсон гэдгээрээ тодорхой хэмжээнд бахархдаг. Учир нь анх эмнэлгээ нээж байхад нийгэмд антрологийн талаар ойлголтгүй байсан үе л дээ. Яагаад гэхээр эрэгтэйчүүдийн өөр эмнэлэг байдаггүй байсан. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн даргаар олон жил ажилласан Баясгалан улсын зардлаар Сингапурт, би өөрийн зардлаар Москвад эрэгтэйчүүдийн эмчээр сурсан юм. Бид нар эрэгтэйчүүдийн өвчин судлалыг Монголд нутагшуулах талаар хөөцөлдөж, Монголын анагаахын их сургуульд эрэгтэйчүүдийн эмч бэлтгэх хүртэл нэлээд зүтгэл гаргасан. Үр дүнд нь заавал гадаадын улс руу явж, эрэгтэйчүүдийн эмч мэргэжил эзэмших шаардлагагүй болсон.
-Танай эмнэлэг анх нээгдэхдээ хэр их ачаалалтай ажиллаж байв?
-Би эмнэлэгтээ эрэгтэйчүүдийн эмчээр ганцаараа л ажилладаг байлаа. Өглөө 08:00 цагт ирээд оройн 20:00 хүртэл 50-60 хүнд үзлэг хийнэ. Анхны эрэгтэйчүүдийн эмнэлэг болохоор сонин, хэвлэлээс сэтгүүлчид уулзахаар ирнэ. Би гараад яриа өгчих завгүй л ажилладаг байлаа. Тухайн үедээ түрүү булчирхайн үзлэг, шинжилгээ хийдэг анхны мэргэжлийн эмнэлэг байсан учраас эрэлт хэрэгцээ их байсан. Мөн эрэгтэйчүүдийн бусдаас нуудаг сэдвийг хөнддөг учраас хажуудаа сувилагчгүй ганцаарчилсан үзлэг хийдэг. Үзлэгээ ингэж явуулах ёстойг Польш улсаас сурсан. Учир нь тухайн үед Монголд эрэгтэйчүүд урологийн эмчид үзүүлэхэд тухайн өрөөнд 2-3 эмч мөн сувилагч, асрагч сууж байх тохиолдол гардаг байсан.
-Та үзлэг, шинжилгээ хийхээс гадна давхар сэтгэл зүйчийн үүрэг гүйцэтгэдэг байжээ?
-Ер нь эрэгтэйчүүдийн сэтгэлзүйтэй холбоотой олон өвчин байдаг. Эрчүүд харахад гүндүүгүй юм шиг хэрнээ сэтгэлзүй нь маш эмзэг байдаг. Эмэгтэйчүүдийн сэтгэлзүй эрчүүдийнхээс хамаагүй өөр. Эмэгтэй хүн сэтгэлийн гэмтэл авсан бол уйлаад, найзтайгаа утсаар яриад гаргачихна. Эрэгтэй хүний хувь сэтгэлийн гэмтэл нь дотроо бүгшээд тэр өвчнөө бүр нойргүйдэл, хоолны дуршилгүй болтлоо хүндрүүлдэг. Тийм учраас эрэгтэйчүүдийн эмч нар маш сайн сэтгэл зүйч нар байдаг. Өвчтөнийхөө асуудлыг сонсоод ямар арга хэмжээ авах ёстойг хэлээд өгөх нь эмнээс илүү эмчилгээ болох тохиолдол бий.
Монгол эрчүүд гэр бүлээ авч явах, эдийн засгийн ачаалал, зарим тохиолдолд эхнэрийн талын гэр бүлээс ирдэг тодорхой хэмжээний дарамт зэргээс үүдэн маш их хэмжээгээр стресстдэг. Үүнээс үүдэн эрчүүдэд бэлгийн үйл ажиллагааны алдагдал тохиолддог. Өөрөөр хэлбэл сэтгэлзүйн гэмтэл авсан тохиолдолд болон элдэв асуудлууд, стрессээс үүдэн бие организм нь мууддаг. Нийгэмд үүнийг мэддэггүй. Энэ хүн эрэгтэй хүн юм чинь үг даах ёстой гэж боддог. Бэлгийн үйл ажиллагааны алдагдал эрт эмчид, эмнэлэгт халдсан тохиолдолд 100 хувь эмчлэгддэг өвчин. Энэ төрлийн өвчнийг манай эмнэлэг эмчилдэг.
-Эмнэлгээ нээсний ард саад бэрхшээл тулгарч байв уу?
-Эрх бүхий байгууллагуудаас хяналт, шалгалт ойр ойрхон ирдэг байсан. Эрүүл мэндээр, ХӨСҮТ-д үзүүлж болох өвчнөөр бизнес хийх гэж байна гээд 2-3 ч удаа эмнэлгээ хаалгасан тохиолдол бий. Тэр бүрт антрологийн шинжлэх ухааныг тайлбарлаж ойлгуулж ирсэн. Анх кабинет байсан бол одоо 35 ортой, клиникийн нэгдсэн лабораторитой, мэс заслын тасагтай, эмнэлэг болж өргөжсөн.
-Танай эмнэлгийн ихэнх эмчилгээ, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй авах боломжтой болсон юм билээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Энэ оны гуравдугаар сард Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гуравдугаар тогтоол гарснаар иргэд үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үнээр манай эмчилгээ үйлчилгээг авах боломжтой болсон. Тухайлбал, дээрх шийдвэр гарахаас өмнө бэлэг эрхтэний судас бүдүүрэх өвчний хагалгааг 2.8 сая төгрөгөөр хийдэг байсан бол одоо эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хийдэг болсон. Мөн эрчүүдийн хөвч таслах хагалгаа, төмсөгний усжилт, үрэвсэл, түрүү булчирхайн хагалгаа, түрүү булчирхайн эмийн эмчилгээ зэрэг эрүүл мэндийн үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хийж байгаа. Гэхдээ дээрх эмчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээнүүдийг эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хийлгэх боломжтой болсныг зөвхөн мэдээлэлд ойр хүмүүс л мэдэж, манайд хандаж байна гэж ажиглагдсан.
-Эрчүүдийн хамгийн ихээр сонирхдог хөвч таслах хагалгааг эрүүл мэндийн даатгалаар 100 хувь үнэ төлбөргүй хийлгэж болох юм байна?
-Манай эмнэлэг 2008 оноос хөвч таслах хагалгааг хийж эхэлсэн бөгөөд 6-90 насны эрэгтэйчүүд хийлгэх боломжтой. Энэ хагалгааг өмнө нь олон жил төлбөртэй хийж ирсэн болохоор эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хийлгэх боломжтой болсон гэдгийг эрчүүд төдийлөн мэдээгүй байх шиг байна.
АНУ-д бол дөнгөж төрсөн эрэгтэй нярайд хөвч таслах хагалгаа хийдэг. Бид АНУ-д ашигладагтай адил нэг удаагийн мэс заслын багажаар тус хагалгааг эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хийж байгаа.
-Эрчүүдийн дунд ямар өвчин хамгийн их зонхилдог вэ?
-Нэн түрүүнд хэлэхэд түрүү булчирхай маш өвчлөмтгий эрхтэн. Жишээлбэл, хамрын ханиад хүрэхэд л түрүү булчирхай үрэвсэнэ.
Шээс давсгаар дамжин шээсний сүвээр гардаг. Түрүү булчирхай шээсний сүвийг ороосон байрлалтай байдаг. Түрүү булчирхайн өвчлөл заримдаа шинж тэмдэггүй явагддаг, энэ үедээ сорвижоод хатуурч бүр давсгандаа гуурс залгуулах эрсдэл үүсдэг.
-Хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгөөч?
-Нэгдүгээрт, хувь хүн эрүүл мэндийн тодорхой хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй. Хоёрдугаарт, эрт үед нь мэргэжлийн эмчид хандах ёстой. Гуравдугаарт, жирийн өвчнүүдээс зайлсхийх хэрэгтэй. Жишээлбэл, дандаа ханиад хүрэх, ханиадаа дутуу эмчилбэл түрүү булчирхай өвдөнө. Бэлгийн замын өвчин тусвал түрүү булчирхай шууд өвдөнө. Бөөр, уушгины өвчин мөн бие дээр гарсан яр шархаа тоохгүй яваад байвал түрүү булчирхайгаа өвтгөж байна л гэсэн үг. Учир нь бактери шээсээр ялгардаг учир үрэвсэл, идээт үрэвсэл хамгийн түрүүнд түрүү булчирхайг өвтгөдөг. Ер нь эрэгтэй хүн өөртөө маш их хайртай байх хэрэгтэй. Ханиад туссан ч тоолгүй яваад байлгүй маш шуурхай эмчлэх ёстой.
-Хоол хүнс, хувцаслалтын тал дээр эрчүүдэд юу гэж зөвлөх вэ?
-Хувцаслалтын тал дээр даарч, ялангуяа доороосоо даарч болохгүй. Шээсний сүв мяндсан утас шиг л хэмжээтэй. Жишээ нь, настай эрчүүд бол халуун өдөр хүйтэн элсэн дээр суугаад л шээс нь хаагдчих тохиолдол бий. Мөн архи дарс хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Хэт хүйтэн буюу мөстэй ус, ундаа түрүү булчирхайд сөргөөр нөлөөлж, цочроодог. Нэмж зөвлөхөд хэт халуун хоол, цай хүний эрүүл мэндэд муу. Хэт хүйтэн хоол хүний биед зохисгүй. Тиймээс бүлээн хоол, цай, ундаа ус хэрэглэж дадвал сайн.
2023 он.
| З.Цэгмэд: Эрэгтэй хүн өөртөө маш их хайртай байх хэрэгтэй | ||
| Үзсэн: 6991 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.Олон улсын зах зээлд газрын тос, үнэт металлын ү..
Дэлхийд 35 минутын өмнөХанс Кристиан Андерсений нэрэмжит шагналыг зураа..
Шар мэдээ 43 минутын өмнөИлон Маск Оросын нутагт цохилт өгөхөд “Старлинк”..
Дэлхийд 47 минутын өмнөЯпоны цэрэгжилтийн бодлогыг эсэргүүцсэн иргэд То..
Дэлхийд 52 минутын өмнөД.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаанаас илүү э..
Дэлхийд 58 минутын өмнөНамрын ургацын урьдчилсан баланс, ургац хураалты..
Улс төр 2 цаг 10 минутын өмнөАТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 1026 хэр..
Нийгэм 3 цаг 46 минутын өмнөСогтуугаар жолоо барьсан 67 зөрчил бүртгэгджээ
Нийгэм 4 цаг 31 минутын өмнөМонголын сурагчид олон улсын стандартын 21 дэх у..
Нийгэм 4 цаг 46 минутын өмнөНИТХ-ын Ээлжит VIII хуралдаанаар “Сэлбэ ухаалаг ..
Нийгэм 4 цаг 56 минутын өмнөКОП17-д ажиллах онцгой байдлын бүрэлдэхүүн хамта..
Улс төр 5 цаг 34 минутын өмнөКОП17-ын сайн дурын идэвхтнүүдэд зориулсан сурга..
Улс төр 5 цаг 38 минутын өмнөСарьсан багваахайн дуудлагыг Нийслэлийн байгаль ..
Нийгэм 5 цагийн өмнөШадар сайд Н.Номтойбаяр: Орон нутаг хөгжихөд чөд..
Улс төр 5 цаг 12 минутын өмнөНарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны ..
Нийгэм 5 цаг 23 минутын өмнөУлсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгө..
Нийгэм 5 цаг 26 минутын өмнөНийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал тү..
Нийгэм 5 цаг 29 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 35 удаагийн дуудлагаар 17 и..
Нийгэм 6 цаг 34 минутын өмнөАрвайхээр суманд орсон түр зуурын аадар бороонд ..
Нийгэм 6 цаг 40 минутын өмнөЖолооч нар улсын дугаарын тэгш, сондгойгоор 50 м..
Нийгэм 6 цаг 43 минутын өмнөБагахангай Хөшгийн Хөндий-Эмээлт чиглэлийн салба..
Нийгэм 6 цаг 44 минутын өмнөЦэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ
Нийгэм 6 цаг 56 минутын өмнөЦагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2189 ..
Нийгэм 6 цаг 3 минутын өмнөМонгол Улсын баг олон улсын мэдээлэл зүйн 38 дуг..
Нийгэм 6 цаг 3 минутын өмнөЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан
Байгаль орчин 6 цаг 5 минутын өмнөМонгол Улсын Төрийн дуулал
Энтертайнмент 9 цаг 10 минутын өмнө“Долоо хоногийн тойм” мэдээллийн хөтөлбөр /2026...
Нийгэм 19 цаг 11 минутын өмнө“Дархан-88” уулын дугуйн наадам зургаа дахь жилд..
Cпорт 2026-08-09 15:39ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан
Байгаль орчин 2026-08-09 15:07Усны ослоос урьдчилан сэргийлэх эргүүлүүд тогтмо..
Нийгэм 2026-08-09 14:25Манай улс 3.10 тонн алт гадаадад гаргажээ
Эдийн засаг 2026-08-09 13:45“Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэн..
Энтертайнмент 2026-08-09 12:55Олон улсын хиймэл оюуны гуравдугаар олимпиадаас ..
Нийгэм 2026-08-09 12:05Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Нийгэм 2026-08-09 11:19Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
Нийгэм 2026-08-09 11:10"Сэлэнгэ-2026” хээрийн сургууль амжилттай явагда..
Нийгэм 2026-08-09 10:25Испани улс цагаачлалын маргааны улмаас Италиас и..
Дэлхийд 2026-08-09 09:52БНСУ залуу хосуудыг гэрлэлтээ бүртгүүлэхээс зайл..
Дэлхийд 2026-08-09 09:49Иргэд: Хичээлийн хэрэгслийн үнэ багагүй нэмэгдсэ..
Нийгэм 2026-08-09 09:46Турк, Саудын Араб, Пакистан улсууд батлан хамгаа..
Дэлхийд 2026-08-09 09:43"Онцгой амралт-2026" реалити шоуны зургийг авч э..
Нийгэм 2026-08-09 09:41Монгол-Оросын зэвсэгт хүчний байлдааны буудлагат..
Нийгэм 2026-08-09 09:38Цагааннуур суманд 23 мянга гаруй га талбайд тари..
Нийгэм 2026-08-09 09:33Хөдөө орон нутагт шатахуун нийлүүлэлтийг хоёр да..
Нийгэм 2026-08-09 09:31ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
Байгаль орчин 2026-08-09 09:19Монгол Улсын Төрийн дуулал
Энтертайнмент 2026-08-09 06:03"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр /2026.08.08/
Нийгэм 2026-08-08 19:59Хүүхэд залуус, бизнес эрхлэгчдийг дэмжих инкубат..
Нийгэм 2026-08-08 17:16Сүхбаатар суманд баригдаж буй 70 МВт-ын хүчин ча..
Улс төр 2026-08-08 17:02Газрын тосны агуулахууд эхнээсээ ашиглалтад орох..
Улс төр 2026-08-08 15:56ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан
Байгаль орчин 2026-08-08 15:01Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд суралцах нөхцөлий..
Нийгэм 2026-08-08 14:12“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Байгаль орчин 2026-08-08 13:05Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Нийгэм 2026-08-08 12:50Төслийн эхний 87 км-ээс цааш үргэлжлэх хэсгүүдэд..
Нийгэм 2026-08-08 12:39Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн..
Улс төр 2026-08-08 12:33Газар чөлөөлөлт, нөхөн олговрын асуудлыг хуулийн..
Нийгэм 2026-08-08 12:31Бамбай хоншоорт могойд хатгуулахаас сэрэмжлээрэй
Эрүүл мэнд 2026-08-08 10:23Ц.Идэрбат: Мал эмнэлгийн салбарын өрсөлдөх чадва..
Нийгэм 2026-08-08 10:14Геологи, хайгуулын салбарт “Oxus Metals AI” комп..
Улс төр 2026-08-08 10:00COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худ..
Нийгэм 2026-08-08 09:52Европ дахь "Монгол гэр" зусланд 8 улсаас 35 хүүх..
Энтертайнмент 2026-08-08 09:43Унгар Улс эрчим хүчээ хэмнэх зорилгоор хязгаарла..
Дэлхийд 2026-08-08 09:29Явуулын төрийн үйлчилгээгээр иргэд жолооны болон..
Нийгэм 2026-08-08 09:25"Нүүдэлчдийн зан үйл, баатарлаг тууль" эрдэм шин..
Танин мэдэхүй 2026-08-08 09:14МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн даргаар Н.Монсор д..
Нийгэм 2026-08-08 09:09АНУ полисиликон бүтээгдэхүүнд 15 хувийн тариф но..
Дэлхийд 2026-08-08 09:05Торгоны замын цуваа 6000 гаруй километр зам туул..
Байгаль орчин 2026-08-08 09:01"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенерат..
Улс төр 2026-08-08 08:47“Цааснаас чөлөөлье” зөвлөлдөх хэлэлцүүлэг боллоо
Улс төр 2026-08-08 08:44“Нүүрс-пиролизын үйлдвэр” төслийн чиглэл, хамтын..
Нийгэм 2026-08-08 08:41ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан
Байгаль орчин 2026-08-08 08:36"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр /2026.08.07/
Нийгэм 2026-08-08 08:30Монгол Улсын Төрийн дуулал
Энтертайнмент 2026-08-08 06:02Шатахуун дамлан борлуулсан 2 зөрчлийг илрүүлэн ш..
Нийгэм 2026-08-07 16:24Анхаарал сэрэмжээ нэмэгдүүлж, аюулгүй байдлаа ха..
Эрүүл мэнд 2026-08-07 16:14Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум тө..
Эдийн засаг 2026-08-07 15:52Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг б..
Улс төр 2026-08-07 15:30НАСА-гийн хоёр нисгэгч задгай сансарт зургаан ца..
Танин мэдэхүй 2026-08-07 15:14Эртний ойг хамгаалахын тулд Канадын иргэд мод бэ..
Дэлхийд 2026-08-07 15:08Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Нийгэм 2026-08-08 12:50ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан
Байгаль орчин 2026-08-08 15:01Бамбай хоншоорт могойд хатгуулахаас сэрэмжлээрэй
Эрүүл мэнд 2026-08-08 10:23ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
Байгаль орчин 2026-08-09 09:19Геологи, хайгуулын салбарт “Oxus Metals AI” компани Монгол Улстай хамтран ажиллах сонирх..
Улс төр 2026-08-08 10:00Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэ..
Улс төр 2026-08-08 12:33Газрын тосны агуулахууд эхнээсээ ашиглалтад ороход бэлэн болжээ
Улс төр 2026-08-08 15:56Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментий..
Улс төр 2026-08-07 15:30Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
Эдийн засаг 2026-08-07 15:52Хүүхэд залуус, бизнес эрхлэгчдийг дэмжих инкубатор төвүүдийг хотын захын хорооллуудад ба..
Нийгэм 2026-08-08 17:16"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэнэ
Улс төр 2026-08-08 08:47Ц.Идэрбат: Мал эмнэлгийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд 10 чиглэлээр 20 ..
Нийгэм 2026-08-08 10:14Шатахуун дамлан борлуулсан 2 зөрчлийг илрүүлэн шалгаж байна
Нийгэм 2026-08-07 16:24“Цааснаас чөлөөлье” зөвлөлдөх хэлэлцүүлэг боллоо
Улс төр 2026-08-08 08:44АНУ полисиликон бүтээгдэхүүнд 15 хувийн тариф ногдуулж, үнийн доод хязгаар тогтоож байна
Дэлхийд 2026-08-08 09:05ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан
Байгаль орчин 2026-08-09 15:07Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Нийгэм 2026-08-09 11:19Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
Нийгэм 2026-08-09 11:10Явуулын төрийн үйлчилгээгээр иргэд жолооны болон иргэний үнэмлэхээ шууд хэвлүүлэн авах б..
Нийгэм 2026-08-08 09:25Төслийн эхний 87 км-ээс цааш үргэлжлэх хэсгүүдэд төмөр замын дээд бүтцийн ажил эрчимтэй ..
Нийгэм 2026-08-08 12:39АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 1026 хэрэг шалгагдаж байн
2 цаг 33 минутын өмнөЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
20 цаг 30 минутын өмнөБамбай хоншоорт могойд хатгуулахаас сэрэмжлээрэй
2026-08-09 11:50Сүхбаатар суманд баригдаж буй 70 МВт-ын хүчин чадалтай ДЦС-ын технол..
2026-08-09 06:40Судалгаа: Сурагчдын мэргэжил сонголтод эцэг эхчүүд чухал нөлөө үзүүл..
2026-08-08 23:47Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
2026-08-08 17:30Шатахуун дамлан борлуулсан 2 зөрчлийг илрүүлэн шалгаж байна
2026-08-07 17:10Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл наймдугаар сарын 10-ны өдрөөс э..
2026-08-07 15:57Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ
2026-08-07 10:43АИ-92 авсан 7000 гаруй иргэн тухайн өдрөө дахин дараалалд оржээ
2026-08-07 10:10Үзэмний шүүс юунд тустай вэ
2026-08-07 05:29“Улаанбаатар трам” төслийг бүрэн хэрэгжүүлснээр цагт 10-12 мянган зо..
2026-08-06 21:37Б.Дашпүрэв: ОХУ-аас 62 вагон АИ-92 шатахуун ирж байгаа
2026-08-06 10:14ЗГ: Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ
2026-08-05 21:52Монгол Улсаас гадаад гэр бүлд үрчлэгдсэн хүүхдүүд, гэр бүлийн хамт “..
2026-08-05 21:50"Онцгой амралт" реалити шоу 8 дугаар сарын 5-12-ны өдрүүдэд "Шонхор"..
2026-08-05 18:49Н.Учрал: Бүсийн чуулган, форум, салбарын ойн арга хэмжээг цуцална
2026-08-05 12:22Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй..
2026-08-05 10:08Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөл..
2026-08-04 10:40УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
2026-08-03 21:51Хурд агентлаг
“Алтан төлийн эзэн”-д нэр дэвшигчдийн материалыг хоёрдугаар сарын 1 хүртэл авна
ITEC хөтөлбөрт 3500 гаруй монгол хүн хамрагдаад байна
Дэлхийн Энх тайвны өдрийг тэмдэглэлээ
НИЙТЛЭЛЧИД
Билгийн нүдээ гэж...
"Хааны гүнж” Лиза Мария Пресли
Нутаг буцаагүй хун...
Хөтөлбөр
Бидэнтэй нэгдээрэй