Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

“Sensei cup-2024” тэмцээнд 220 жүдоч өрсөлдөж байна

2024-10-28 10:52:57
Error loading player: No playable sources found

Дэлхийн жүдо бөхийн өдрийг жил бүрийн аравдугаар сарын 28-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Тэгвэл Монголын жүдо бөхийн холбооноос энэхүү баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ч.Машбатын нэрэмжит жүдо бөхийн дотоодын чансаа тогтоох “Sensei cup-2024” тэмцээнийг Спортын төв ордны жүдо бөхийн зааланд зохион байгуулж байна.
Нэрэмжит тэмцээний эзэн Ч.Машбат нь Монгол Улсад самбо, жүдо бөхийн спортыг дэлгэрүүлэх үйлсэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан нэгэн.
Энэ жилийн тэмцээнд 46 багийн нийт 220 (эрэгтэй 132, эмэгтэй 88) тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд жин жинд шалгарсан зургаан тамирчин ирэх сард болох “Топ-6” тэмцээнд оролцох эрх авах юм.
Тус тэмцээнд оролцогчдоос онцолбол, 48 кг-ын жинд “Рио-2016” олимпын наадмын хүрэл медальт Г.Отгонцэцэг, ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Ё.Басхүү, Л.Энхрийлэн, өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт Т.Отгонжаргал нарын шилдгүүд байна.
Г.Отгонцэцэг нь “Токио-2020” олимпын наадмаас хойш гурван жилийн дараа дэвжээнд гарч байгаа нь энэ юм.
“Sensei cup” цуврал тэмцээн 2020 оноос анхлан зохион байгуулагдаж ирсэн бөгөөд “Парис-2024” олимпын наадмын дараах сорил болохыг онцолж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.  

“Sensei cup-2024” тэмцээнд 220 жүдоч өрсөлдөж байна  
Үзсэн: 625 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй