
Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, сэрүүсэхийг анхааруулж байна. 08 цагаас 20 цаг хүртэл нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв болон зүүн зүгийн ихэнх нутаг, говийн нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 7-12 хэм, говийн нутгийн өмнөд хэсэг болон Дорнод монголын тал нутгаар 26-31 хэм, баруун зүгийн нутгаар 17-22 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 13-15 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 13 хэм дулаан, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
Улаанбаатарт 15 хэм дулаан | ||
Үзсэн: 918 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.