Цагаан зээр нь зөн совингоороо байгаль, цаг агаарын өөрчлөлтийг урьдчилан мэдэж бусад амьтдад дамжуулдаг "цаг уурч" юм .Цагаан зээрийн сүрэг нь бэлчээрлэсэн газрынхаа өнгөн хөрсийг сийрэгжүүлэх, ургамлын үрийг тараах зэргээр ургамал ургаж үржих таатай нөхцөлийг бүрдүүлдэг байна. Зээрийн сүрэг бэлчээрлэн явахдаа өвсний уганд үүрлэсэн хорхой, шавьж, авгалдайг гишгэж устган тэдний тоо толгойг тэнцвэржүүлж, бэлчээрийг эрүүлжүүлдэг.
Цагаан зээр нь ургамлын үрийг биедээ наалдуулан тарааж, газрыг хөлөөрөө гишгэн хонхойлгон үрийг суулгаж, салхинд хийсэхээс хамгаалж, ус тогтох нөхцөлийг бүрдүүлдэг. Өвөл, хаврын улиралд хагд өвс идэж, нарны гэрэл тусах боломжийг сайжруулан, ургамал ургах таатай орчныг бий болгодог. Зээрийн сүрэг нүүдэллэхдээ өвсний шүүдрийг газарт буулган, тал хээрийн эко системийг 50 мм хүртэл хур тунадсаар усалдаг. Мөн шаргачин нь хүний өөрийн хэмээн ялгахгүйгээр хаа тааралдсан янзагыг хөхүүлдэг аж.
Энэ үе нь 11 дүгээр сарын сүүлээр илэрдэг бөгөөд Ооны хүзүүнд дэх хүхээ нь томорч, бараан өнгөтэй болдог. Хүч чадалтай ооно 30-40 бүр цаашлаад 60 хүртэлх шаргачин хураана. Ороо хөөцөлдөөний үе 1 дүгээр сарын дунд үе хүртэл үргэлжилдэг аж.
Ташрамд, Монгол орны зүүн бүсэд цагаан зээрийн эзэмшил нутгийн хэмжээг тогтоох зорилгоор хийгдсэн судалгааны үр дүнд нас бие гүйцсэн цагаан зээрийнх 14,000-32,000 км.кв болох нь тогтоогджээ. Энэ нь 2-3 сумын газар нутагтай тэнцэнэ.
Цагаан зээр нүүдэллэхдээ ургамлын үндэс, ишийг хугалж гэмтээдэггүй | ||
Үзсэн: 873 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.