Шууд Chart

Халтиргаатай замд хэрхэн машин жолоодох вэ

2024-11-27 12:38:12

Ид хүйтний улирал ирж байгаатай холбогдуулан цас, мөстэй үед автомашин жолоодохтой холбоотой зөвлөмж хүргэж байна. Халтиргаатай, замын нөхцөл хүндэрсэн нөхцөлд эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалах хамгийн зөв шийдэл нь автомашин жолоодохгүй байх юм.
 
Хөдөлгөөнд оролцохоос өмнө:
 
Хүрэх цэгтээ аль замаар явбал илүү аюул багатай туулах талаар бодох. Энэ нь замыг осол авааргүй туулах үндэс юм.
Өвлийн улиралд гарсан осол аваарын багагүй хувь нь автомашин асаагаад хөдөлгөөн оролцож эхэлсэн эхний хэдэн минутад гардаг ба энэ нь техникийн бэлэн байдалд бүрэн шилжээгүй үед хөдөлгөөнд оролцсонтой холбоотой хэмээн мэргэжилтнүүдийн үздэг. Тиймээс хөдөлгүүрийг зохих түвшин хүртэл халаах цаашлаад салоны дулааныг бий болгох, халаагуурын темпратурыг тохируулсаны дараа хөдөлгөөнд оролцох нь техникийн бүрэн ажиллагаа болон жолоочийн тав тухыг хангаж буй хэрэг юм.
 
Дугуйны зориулалт нь мэдээж өвлийн эсвэл өвөл, зуны унверсал дугуй байх шаардлагатай. Мөн дугуйны хийг өвлийн улирлын хэмнэлд нийцүүлэх шаардлагатай. Хийний даралтыг улирлаас хамааран ямар хэмжээнд байлгах үзүүлэлтийг автомашины жолоочийн хаалгатай залгаа баганы доод хэсэгт заасан байдаг.
 
Гэрэл болон урд шилээ хөдөлгөөнд оролцохын өмнө болон оролцох явцдаа байнга цэвэрлэж байх.
 
Хөдөлгөөнд оролцох үедээ:
 
Автомашины хурдыг бууруулж, өмнөө буй автомашинаас энгийн үеийнхээс 3 дахин хол зай барьж яв.
Халтирахаас сэргийлэх үүднээс зөөлөн тоормосло. Хэрэв таны автомашины дугуй бүрэн зогсож, шарваж эхэлбэл тоормосоо султган дахин зөөлөн гишгэ.
Бусад жолооч нарт өөрийгөө үзэгдэхүйц байлгах, өөрийн үзэгдэх байдлыг нэмэгдүүлэхийн тулд гэрлээ асаан хөдөлгөөнд оролц. Цаг агаарын нөхцөл хүндрэлтэй болсон үед аваарын гэрэлээ асааж яв.
Өгсүүр болон уруу газруудад хүнд араагаар яв.
 
Цас цэвэрлэгч, элс цацагч машинуудыг бүү гүйцэж түрүүл. Учир нь эдгээр машинуудын жолоочийн үзэгдэх орчин хязгаарлагдмал байхаас гадна тэдгээр машины урд талын замын нөхцөл нь арын замаасаа бүр тааруу байх болно.
 
Нийтэлсэн: О.Ундармаа

Халтиргаатай замд хэрхэн машин жолоодох вэ  
Үзсэн: 1076 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй