Шууд Chart

ГССҮТ: Өвдөгний тойгийн төрөлхийн мултралыг дурангийн аргаар засах эмчилгээг нэвтрүүллээ

2024-12-02 14:54:29

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүүхдийн мэс заслын тасгийн хамт олон Монголд анх удаа зүүн өвдөгний төрөлхийн тойгийн мултралыг дурангийн аргаар засах мэс заслыг амжилттай хийлээ.
 
Тус баг бүрэлдэхүүнд Хүүхдийн мэс заслын тасгийн их эмч Д.Бат-Эрдэнэ, Д.Оюунжаргал, Х.Ганзориг, Н.Нямсүрэн болон Мэс засал, мэдээгүйжүүлгийн тасгийн их эмч Б.Батцэцэг, мэдээгүйжүүлгийн сувилагч Б.Цэцгээ, мэс заслын сувилагч Б.Ганжаргал, М.Дуламсүрэн, Ү.Пэрмаа нар багтсан байна.
 
Хүүхдийн гэмтэл согогийн нийгэмлэгийн эмч нарын хувьд уг эмчилгээний шинэ технологийг тусламж үйлчилгээнд нэвтрүүлснээр төрөлхийн болон олдмол согог засах мэс заслын арга улам боловсронгуй болж, хөнөөл багатай, үр дүнтэй, үйлчлүүлэгчдэд зовуурь шаналал багатай, эдгэрэлтийн явц богино байх зэрэг олон давуу талтай гэж Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээллээ.  
 

ГССҮТ: Өвдөгний тойгийн төрөлхийн мултралыг дурангийн аргаар засах эмчилгээг нэвтрүүллээ  
Үзсэн: 711 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй