Шууд Chart

ОБЕГ: "Тог тасрах үед гэртээ үлдсэн 4 хүүхэд лаа барьж байгаад гал алдаж гэртэйгээ шатаж нас барсан" гэх мэдээлэл худал

2024-12-13 13:54:07

Цахим сүлжээнд "Өчигдөр тог тасрах үед гэртээ үлдсэн дөрвөн хүүхэд лаа барьж байгаад гал алдаж гэртэйгээ шатаж нас барсан" гэх мэдээлэл тархсан.

Онцгой байдлын байгууллагад өчигдөр буюу 12 дугаар сарын 12-нд ийм төрлийн дуудлага бүртгэгдээгүй болно. Тиймээс нийгмийн сүлжээнд тархаж байгаа тус мэдээллийг түгээхгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэгтэй байхыг зөвлөж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


ОБЕГ: "Тог тасрах үед гэртээ үлдсэн 4 хүүхэд лаа барьж байгаад гал алдаж гэртэйгээ шатаж нас барсан" гэх мэдээлэл худал  
Үзсэн: 1208 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй