
НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Засгийн газар хамтран хэрэгжүүлж байгаа “Органик хөдөө аж ахуйг дэмжих” төслийн нээлтийн семинар өнөөдөр болж байна. Нэмүү өртөг шингээсэн Монгол органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Органик мал аж ахуй, газар тариалангийн фермерийг дэмжих тус төсөл хэрэгжихэд тулгамдаж байгаа бэрхшээл нь хууль эрх зүйн орчин гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байна. Тэгвэл Органик хүнсний тухай хуулийн төслийг боловсруулсан. Энэ намрын чуулганаар УИХ-д өргөн барина гэж ҮХАА-н дэд сайд Ц.Туваан онцлож байна.
“Органик хөдөө аж ахуйг дэмжих” төсөл 2016 оны дөрөвдүгээр сар хүртэл үргэлжлэх юм байна. Уг төслийн ач холбогдол, хэрэгжүүлэх арга замын талаар “Тусгал” мэдээллийн хөтөлбөрт зочинтой ярилцах болно.
“Органик хөдөө аж ахуйг дэмжих” төсөл хэрэгжинэ | ||
Үзсэн: 1290 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.