Шууд Chart

Гал түймрийн улмаас 10.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

2014-09-09 14:26:46

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар ахуйн шинжтэй гал түймэрт 53 хүн амь үрэгдсэн гэж албаны хүн мэдэгдлээ.   

Гал түймэр үүсэх шалтгаан нь ихэвчлэн иргэдийн өөрсдийн буруугаас болдог байна. Энэ жилийн хувьд л гэхэд 4000 гаруй галын дуудлага ирж, 10.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Иймээс иргэд, аж ахуйн нэгжүүд галын аюулгүй байдлаа хангах шаардлагатайг Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Галбадрах сануулж байна.
 
Галын аюулгүй байдлыг хангаагүйн улмаас эдийн засаг эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол ихэссээр байгааг тэрээр мөн хэлсэн юм.

Гал түймрийн улмаас 10.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ  
Үзсэн: 954 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй