Шууд Chart

Энэ өдөр дэлхийн түүхэнд...

2025-01-06 07:36:22

Уншигч та бүхэнд нэгдүгээр сарын 6-ны энэ өдөр дэлхийн түүхэнд болсон зарим сонирхолтой үйл явдлын хураангуйг хүргэж байна.

1536 он: Америк тивд Европын анхны сургууль нээгдэв. Мексикт хяналт тогтоосон Испанийн санваартан Хуан де Зумарагга, Ерөнхийлөн захирагч Антонио де Мендозагийн санаачилгаар Санта Крузийн шашны сургуулийг нээжээ.


1641 он: Чилийн Мапуче овгийн индианчуудтай Испанийн засаг захиргаа түр найрамдав.


1661 он: Английн Лондон хотыг хяналтдаа авах гэсэн Тавдугаар монархистуудын бүтэлгүй оролдлого эхэлжээ. Хэд хоногийн дараа бослого дарагдаж буруутай этгээдүүдэд хариуцлага оноосон юм. 1838 он: Морзын кодыг ашиглан Альфред Вайл цахилгаан мэдээг зохион бүтээв.


1839 он: Ирландын Дублин хотод сүүлийн 300 жилд үзэгдээгүй хүчтэй шуурга шуурав. Шуурганы улмаас хотын 20 хувь нь сүйджээ.


1847 он: Самуэль Кольтын өөрийн бүтээсэн гар бууг АНУ-ын Засгийн газарт худалдах эхний гэрээг амжилттай байгууллаа.


1907 он: Италийн нийслэл Ром хотод ажилчин ангийн хүүхдүүдийг харах, сургах үүрэг бүхий анхны сургуулийг Мариа Монтесорри нээв.


1912 он: Германы геофизикч Альфред Вегенэр тивүүдийн шилжилт, хөдөлгөөний талаарх анхны санааг дэвшүүлэв.


1929 он: Тереза эх Энэтхэгийн Калькутта хотод ядүү, өвчтэй хүүхдүүдийг энэрэн, асрах үйлсээ эхлүүлжээ.


1930 он: АНУ-ын Нью-Йорк мужийн Индианаполис хотод дизель хөдөлгүүртэй анхны автомашин замын хөдөлгөөнд оролцов.


1941 он: АНУ-ын ерөнхийлөгч Франклин Д.Рузвельт алдарт "Эрх чөлөөний дөрвөн хэлбэр" илтгэлээ олон нийтэд тавив.


1947 он: Пан Америкийн агаарын тээврийн компани төлбөрт нислэг үйлдэх зөвшөөрөл авсан анхны агаарын тээврийн компани болов.


1951 он: Ганвагийн хядлага эхлэв. Хядлагад Өмнөд Солонгост коммунизмыг дэмжигч гэх 200-1300 хүнийг хороожээ.


1989 он: Энэтхэгийн Ерөнхий сайд Индира Гандигийн амь насанд халдсан Сатвант Сингх, Кехар Сингх нарт цаазын ял оноож, тэр өдөртөө цаазлав.


2000 он: Пиринейн хойгт хамгийн сүүлд бүртгэгдсэн янгир ямаа аянгын улмаас унасан модонд хөнөөгдөн энэ төрөл зүйл Пиринейн хойгт устаж үгүй болжээ.


2012 он: Сирийн Дамаск хотын цагдаагийн газарт амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлж 26 хүн амиа алдан, 63 хүн шархдав.


2019 он: Малайлызын хаан ширээнээс V Мухаммад өөрийн хүсэлтээр татгалзав. Ингэснээр тус улсын түүхэнд эрх ямбаасаа татгалзсан анхны хаан болон үлджээ.


2021 он: АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн Трампын дэмжигчид Капитолын ордон руу халдав. АНУ-ын Конгрессийн танхим руу нэвтэрсэн энэ сөргөлдөөний үеэр таван хүн амиа алдсан билээ.


Энэ өдөр дэлхийн түүхэнд...  
Үзсэн: 711 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй