
2024-2025 оны хичээлийн жилд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 3, 4 дүгээр ангид англи хэлний “Pearson”хөтөлбөрийг орон нутгийн 67, нийслэлийн 37, нийт төрийн өмчийн ерөнхий боловсролын 104 сургуульд туршиж байна. 3 дугаар ангийн 18859 сурагч, 4 дүгээр ангийн 18302 сурагч хамрагдаж байна.
Энэ хөтөлбөрт хамрагдаж буй сурагчид хэвлэмэл сурах бичиг ашиглан суралцахаас гадна цахимаар бие даан суралцах бүрэн боломж нээгджээ. Багш сургалтын цахим систем дээр дасгал бүрийн зааварчилгааг ашиглан заах боломж бүрдэж, үнэлгээний бүрэн системийг ашиглан суралцагчдаас шалгалт авах, үнэлэх, хянах, хоцрогдол арилгах боломжтой болсон байна. Тус платформыг ашигласнаар сурагчдын ярих, сонсох, бичих, унших чадвар жигд хөгжих юм.
Цаашид 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс бага ангид туршилтаар хөтөлбөр хэрэгжиж буй сургуулиудад зөвлөн туслах үйл ажиллагаа хийгдэнэ. Ингэхдээ багш болон сурагчдад тулгамдаж буй асуудлыг олох, зөвлөх, судалгааны үр дүнд үндэслэн сайжруулалт хийх юм байна.
"Пийрсон” хөтөлбөрт 37161 сурагч хамрагдаж байна | ||
Үзсэн: 265 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.