Шууд Chart

Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны 2025 оны анхны хуралдаан болж байна

2025-02-03 11:57:49

Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны 2025 оны анхны хуралдаан Төрийн ордонд болж байна.
 
Хуралдаанд Үндэсний хорооны гишүүд, Шадар сайдын ажлын алба болон 21 аймгийн Засаг дарга, аймгийн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтнүүд цахимаар оролцож байна.
 
Хуралдаанаар:
 
-Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт
-Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийн танилцуулга
-Бүсийн хамтын ажиллагааг дэмжих, идэвхжүүлэх хөдөлгөөн өрнүүлэх, олон талт арга хэмжээ зохион байгуулах тухай танилцуулгыг хэлэлцэн шийдвэрлэнэ гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ. 

Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны 2025 оны анхны хуралдаан болж байна   
Үзсэн: 632 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй