Шууд Chart

Өнөө шөнө газар тариалангийн бүс нутгаар их хэмжээний хур тунадас орно

2014-09-12 15:31:30

Өнөөдөр Улаанбаатарт 16:00 цагаас 20:00 цаг хүртэл үүлшинэ. Бороо орохгүй Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 20-22 хэм дулаан байна.

15 цагт Улаанбаатарт:  19 хэм дулаан, харьцангуй чийгшил 36 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 9 дүгээр сарын 12-ны 20 цагаас 2014 оны 9 дүгээр сарын 13-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө газар тариалангийн бүс нутгаар ахиухан хэмжээний хур тунадас орж, өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр хүйтрэхийг онцгой анхааруулж байна. 13-наас 14-нд шилжих шөнө Хөвсгөл, Булган, Сэлэнгийн нутаг, Төв, Хэнтий аймгийн хойд хэсгээр хөрсөн дээр 3-8 хэм хүрч цочир хүйтэрнэ.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 6-11 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 7-12 хэм, өдөртөө нутгийн баруун хэсгээр сэрүүсч 8-13 хэм, нутгийн зүүн хэсгээр 15-20 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 6-8 хэм. Өдөртөө 24-26 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө Дундговийн нутгаар 6-11 хэм, бусад нутгаар 12-17 хэм, өдөртөө нутгийн баруун хэсгээр 10-15 хэм, нутгийн зүүн хэсгээр 19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 7-9 хэм дулаан байна.


Өнөө шөнө газар тариалангийн бүс нутгаар их хэмжээний хур тунадас орно  
Үзсэн: 1032 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй