
Малчид, Тариаланчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хур тунадас, уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар хүйтэрч, говь талын нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2014 оны 09 дүгээр сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ
Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Төвийн нутгийн зарим газраар, зүүн зүгийн ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, зүүн хэсгээр зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 хэм, говь болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр 18-23 хэм, баруун зүгийн нутгийн өмнөд, говийн нутгийн хойд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч 7-9 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 хэм дулаан, харьцангуй чийг 83 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
Улаанбаатарт 9 хэм дулаан | ||
Үзсэн: 800 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.