
Өнөө шөнө Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн газар тариалангийн нутгуудаар хөрсөн дээр 5-10 градус хүрч хүчтэй цочир хүйтэрнэ.
Тариаланчдын анхааралд: Өнөө шөнө цочир хүйтрэх тул ил задгай төмс хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг анхааруулж байна.
Улаанбаатарт өнөөдөртөө 17:00 цагаас 20:00 хүртэл үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с. 17 цагт: 8 хэм, 20 цагт: 4 хэм дулаан байна.
15 цагт Улаанбаатарт: 8 хэм дулаан, харьцангуй чийгшил 55 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2014 оны 9 дүгээр сарын 13-ны 20 цагаас 2014 оны 9 дүгээр сарын 14-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 17-22хэм , бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө хүйтэрч 5-10 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө хүйтэрч 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө хүйтэрч Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм, өдөртөө бүх нутгаар 11-16 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 хэм дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ. Өдөртөө 14-16 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар хүйтэрч шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө хүйтэрч 1-3 хэм хүйтэн, өдөртөө 12-14 хэм дулаан байна.
Газар тариалангийн нутгуудаар хөрсөн дээр хүчтэй цочир хүйтэрнэ | ||
Үзсэн: 1029 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.