
Өнөөдөр Улаанбаатарт 16:00 цагаас 22:00 цаг хүртэл багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 17 цагт 10 хэм, 20 цагт 7 хэм дулаан байна.
15 цагт Улаанбаатарт: 11 хэм дулаан, харьцангуй чийгшил 31 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2014 оны 9 дүгээр сарын 14-ний 20 цагаас 2014 оны 9 дүгээр сарын 15-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Малчид, тариаланчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө ихэнх нутгаар сэрүүхэн хонож, ойрын хоногуудад өдөртөө дулаарна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 гхэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм, өдөртөө бүх нутгаар 13-18 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, хөрсөн дээр цочир хүйтэрнэ. Өдөртөө 15-17 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм, өдөртөө нутгийн баруун хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 14-16 хэм дулаан байна.
Улаанбаатарт шөнөдөө 2 хэм дулаан | ||
Үзсэн: 826 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.