Шууд Chart

Зам тээврийн ослын үед хүний амь нас хохироогүй бол даатгалаар шийдвэрлүүлэх боломжтой

2025-02-19 11:53:04

Иргэд жолооч нар замын ослын үед дараах нөхцөлд заавал цагдаагийн байгууллагад хандалгүйгээр даатгалын компанидаа хандах боломжтой. Тодруулбал, Зам тээврийн осол болсон үед хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, замын байгууламж бусад зүйлд хохирол учруулаагүй, хоорондын маргаангүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бол цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч бүртгэлд авахуулж, тодорхойлолт авах шаардлагагүйгээр даатгалын байгууллагад дуудлага өгч шийдвэрлүүлэх боломжтой.

Жолооч та бүхэнд дээрх тохиолдол байгаа бол даатгалын байгууллагад хандах боломж байгааг зөвлөж байна. Мөн энэ тохиолдолд торгуулийн ара хэмжээ цагдаагийн байгууллагаас авахгүйгээр зохицуулсан байдаг.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Зам тээврийн ослын үед хүний амь нас хохироогүй бол даатгалаар шийдвэрлүүлэх боломжтой   
Үзсэн: 271 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй