Шууд Chart

Улсын хэмжээнд долоон аймгийн 26 сум цагаан зудтай байна

2025-02-19 14:09:26

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөөдрийн байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд 21 см хүртэлх цасан бүрхүүл тогтжээ. Зудын үнэлгээгээр долоон аймгийн 26 сум цагаан зудтай, 13 аймгийн 39 сум зудархуу байна. Нөхцөл байдал хүндэрсэн аймгуудад өвс, тэжээл олгох ажлыг эхлүүлжээ.

Өвөлжилт хүндрэх эрсдэл үүссэн зургаан аймагт нийт 3540 өрх байгаагаас өвс, тэжээлийн нөөц нь дуусаж байгаа таван аймгийн 1894 өрхөд аймаг, сумын аюулгүйн нөөцөөс өвс, тэжээл өгчээ. Тухайлбал, Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Ховдын малчдад аймгийн нөөцөөс өвс, тэжээл олгож эхэлсэн байна. 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Улсын хэмжээнд долоон аймгийн 26 сум цагаан зудтай байна  
Үзсэн: 483 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй