Шууд Chart

“Level-Up” хөтөлбөрт 354 сурагч хамрагдана

2025-02-19 14:48:55

Улсын Их Хурлын даргын санаачилгаар 4 аймаг, 6 дүүрэгт эхлүүлсэн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн суралцагчдад санхүүгийн боловсрол олгох “Level-UP” хөтөлбөрт Завхан аймаг нэмэгдэж байна. Хөтөлбөр 2025 оны 06 дугаар сар хүртэл үргэлжилж, Завхан аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 354 сурагч хамрагдах бөгөөд хөтөлбөр хэрэгжүүлэх 12 багшийг сургагч багшаар бэлтгэнэ.

Санхүүгийн мэдлэг нь хүнд зайлшгүй шаардлагатай үндсэн ур чадвар боловч олонх насанд хүрэгчид ч гэсэн амьдралынхаа туршид санхүүгийн хувьд хайхрамжгүй ханддагаас мөнгөө зөв захиран зарцуулах чадваргүй байдал нь дараа нь хүүхдүүдэд дамждаг. Иймээс мөнгөний тухай сэдвийг эцэг эхчүүд хүүхдүүддээ төдийлөн ярьдаггүй. Энэ нь ирээдүйд сөрөг үр нөлөө үзүүлдэг. Висконсины их сургуулийн судалгаагаар хүүхдүүд гурван нас хүртлээ мөнгөний үндсэн үүргийг ойлгож чадна. Энэ насанд ихэнх хүүхдүүд мөнгө тодорхой үнэ цэнтэй байдаг тул өөр зүйлээр сольж болдог гэдгийг ойлгосон байдаг.

Кембрижийн эрдэмтэд хүүхэд долоон насандаа мөнгөний гол дадал зуршил, ур чадвараа хөгжүүлж чаддаг болохыг нотолсон байна. Жишээлбэл, чухал худалдан авалтад зориулж хуримтлуулж сурах, зардлыг төлөвлөх хэрэгцээг ойлгох, "хэрэгцээнд тулгуурлан" гаргасан шийдвэрийн үр нөлөө, ашиг тусыг ойлгодог байна.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

“Level-Up” хөтөлбөрт 354 сурагч хамрагдана  
Үзсэн: 279 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй