Шууд Chart

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролын үйлчилгээнд хамруулах хамрагдалтыг нэмэгдүүлнэ

2025-02-19 15:58:25

Боловсролын ерөнхий газрын Суралцагчийн хөгжлийн газар, Тэгш хамруулах боловсролын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн удирдлагын төлөөллүүдтэй уулзалт зохион байгууллаа.

Тус уулзалтад оролцогч талууд Япон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дэмжих төв, сэргээн засах төвүүдийн үйл ажиллагаатай танилцсан туршлагаа хуваалцсан байна.

Үүнд:

  • Японы Агапе төв
  • Токио хотын Канагава мужийн Зама хотын Санни кидс хүүхдийн өсөлт хөгжилтийг дэмжих
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвөөс
  • Япон улсын Токио хот дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв
  • Сайтама дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний сэргээн засах төвийн үйл ажиллагаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн цаашдын зорилт мөн хавсарсан, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролын үйлчилгээнд хамруулах, хамрагдалтыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар санал солилцжээ.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролын үйлчилгээнд хамруулах хамрагдалтыг нэмэгдүүлнэ  
Үзсэн: 325 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй