Шууд Chart

Бүгд Найрамдах Австри Улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулна

2025-03-11 17:17:32

Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улсын хооронд Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр байгуулах шинжээчдийн түвшний 3 дахь шатны хэлэлцээр өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ.
 
Монгол Улсын Засгийн газраас гадаад улсад оршин суугаа иргэдийн нийгмийн хамгааллын эрхийг хангах бодлогын хүрээнд Бүгд Найрамдах Австри Улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах саналыг дэвшүүлж, 2 удаагийн хэлэлцээг Улаанбаатар, Вена хотноо 2024 онд тус тус зохион байгуулж, Хэлэлцээрийн төслийг боловсруулсан.
 
Энэ удаа талууд хэлэлцээрийн төсөл, хэлэлцээрийг хэрэгжүүлэх удирдлагын тохиролцооны төслийг эцэслэн тохиролцохоор төлөвлөж байна.
 
Хэлэлцээр байгуулагдсанаар Монгол, Австри улсын иргэд хоёр улсын нийгмийн даатгалын тогтолцоонд харилцан тэгш эрхтэйгээр хамрагдаж, хоёр улсад даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцуулах, тэтгэвэр тогтоолгох боломж бүрдэж, нийгмийн хамгааллын баталгаа нь хангагдах юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 

Бүгд Найрамдах Австри Улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулна  
Үзсэн: 914 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй